2025 оны PMI Mongolia Chapter-ийн нэрэмжит төслийн удирдлагын үндэсний тэмцээний эцсийн шат амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийт 32 баг оролцсон ба олон үе шаттай шалгаруулалтын үр дүнд 6 шилдэг баг эцсийн шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.
Тэмцээнд МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн оюутнуудаас бүрдсэн “Spirits and Such”, “The A-Team”, “3-BiT” багууд оролцож, дараах амжилтыг үзүүллээ.
Эзэлсэн байр: Тэргүүн байр
“Spirits and Such” багийн бүрэлдэхүүнд:
Удирдагч багш: Б.Батням, Э.Билгүүн
Багийн гишүүд: Ө.Агиймаа, Б.Баяржавхлан, Э.Хантүшиг, Э.Эрхэс
Багийн төслийн сэдэв: Steppe Trip (AI based travel route generator)
Тэмцээнд тэргүүлсэн тус баг нь Монгол Улсыг төлөөлөн PMI-ийн 9-р бүсийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хүртсэн бөгөөд энэ нь тэдний хувьд дараагийн шатны томоохон боломж болж байна. Мөн “НетКапитал Санхүүгийн Групп”-аас ажлын байрны урилга хүлээн авсан нь тэдний хичээл зүтгэлийг үнэлсэн гэнэтийн бэлэг байлаа.
Эзэлсэн байр: 5-р байр
“The A-Team” багийн бүрэлдэхүүнд:
Удирдагч багш: Б.Батням
Багийн гишүүд: Б.Номин-Эрдэнэ, Э.Билгүүн, М.Мөнх-Оргил, Ц.Нинжбадгар,
Багийн төслийн сэдэв: Play & Code
Эзэлсэн байр: 6-р байр
“3-BiT” багийн бүрэлдэхүүнд:
Удирдагч багш: Б.Батням, Э.Билгүүн
Багийн гишүүд: Г.Бадрал, Б.Батбаяр, Ж.Батбаяр, М.Төгөлдөр
Багийн төслийн сэдэв: Doctor AI
Шүүгч нарын өмнө өөрсдийн төслийг мэргэжлийн түвшинд танилцуулж, асуулт хариултын үеэр сандарч тэвдэлгүй, асуудлыг оновчтой шийдвэрлэж, багийн ажиллагааны соёлыг бүрэн харуулсан шилдэг оролцогчид маань эцсийн шатны өндөр шалгуурыг амжилттай давсан юм.
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа болон тэднийг чиглүүлсэн багш нарт нь чин сэтгэлийн баярыг хүргэе! Цаашдын сурлага хөдөлмөр, судалгаанд нь улам их амжилт хүсье.