МУИС МТЭС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 дүгээр сарын 07, 08-ний өдөр 15:00-17:30, 10:00-12:30 цагийн хооронд хичээлийн 8-р байрны 204 тоотод бакалавр болон магистр, докторын гэсэн хоёр түвшинд амжилттай зохион байгуулав. МТЭС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд тэнхимийн түвшинд эхний гурван байр эзэлсэн шилдэг судалгаанууд хэлэлцүүлэгдлээ. Бакалаврын түвшний 7, магистр/докторын түвшний 4 оюутан нийт 11 оюутан судалгааны бүтээлээ ирүүлэн илтгэл хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээ, судалгаагаар тэргүүлсэн оюутан, удирдагч багш нартаа халуун баяр хүргэе. Шүүгчдийн дүнгээр доорх хүснэгтэд оруулсанчлан байр эзлэлээ.
Хүснэгт 1. Бакалавр түвшний илтгэлийн байр эзэлсэн байдал
|
Оюутны нэр |
Түвшин Оюутны дугаар |
Сэдэв |
Удирдагчийн нэр |
Байр |
|
Д. Цэцэнбилэг
|
Бакалавр 22B1NUM1282 |
Үзэмчин бүжгийн хөдөлгөөнийг хөдөлгөөн бүртгэх систем ашиглан шинжлэх нь |
Проф. Н.Оюун-Эрдэнэ Х.Саранчимэг
|
I |
|
Г.Хишигжаргал
|
Бакалавр 22B1NUM5300
|
Зүрхний дуу авиа дээр суурилан зүрхний хэмийн хэвийн бус байдлыг илрүүлэх судалгаа |
Дэд проф. Б.Наранчимэг |
II |
|
Л.Лхагвацэрэн
|
Бакалавр 20B1NUM1824 |
Дуу хоолой хувиргалтыг сайжруулахад авианы постериограмм (PPG)-д суурилсан аргыг хэрэгжүүлэх нь |
Багш Э.Адьяабат |
III |
Ахисан түвшний илтгэлийн байр эзэлсэн байдал
|
Оюутны нэр |
Түвшин Оюутны дугаар |
Сэдэв |
Удирдагчийн нэр |
Байр |
|
А.Жавхлан
|
Магистр 24M1NUM0205 |
Development of non-contact continuous respiratory rate monitoring using thermal imaging |
Доктор Ө.Батбаяр Б.Гэрэлмаа Д.Сумъяаханд Б.Мөнхтулга Ч.Лодойравсал |
I |
|
Ц. Тэмүүлэн
|
Магистр 20M1NUM0985
|
Ердийн даатгалын зах зээл дэх олон үет классик нэшийн тэнцвэрийн загвар
|
Дэд проф. Г.Баттөр |
II |
|
Т.Мөнх-Орших
|
Магистр 23M1NUM0349 |
Машин орчуулга ашиглан Монгол хэлний өгүүлбэрийн утгыг жиших загвар сургах нь
|
Дэд проф. Ч.Алтангэрэл |
III |