;

МУИС-ийн МТЭС-ийн МКУТ-ийн Оюутны Бүтээлийн Уралдаан 2026 оны 5-р сарын 8-ны  өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Тус уралдааны гол зорилго нь оюутнуудыг хичээлээр олж авсан мэдлэг, чадварыг бодит бүтээл болгон хэрэгжүүлэхбагаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх

цаашлаад багийн бүтээлийг хөгжүүлэн нийгэмд мэргэжлийн хувь нэмэр оруулахад оршино. 

Энэ жил нийт 40 оюутны 19 баг оролцсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцоо нэмэгдсэн онцлогтой байлаа. 

Хөндлөнгийн шүүгчдийн нийлбэр дүнгээр: 

  • Дэд профессор Б.Сувдаа удирдагчтай Б.СолонгооБ.НарансолонгоН.Чигцалмаа нарын “ҮСЭГХЭН – Дуу хоолой таних технологид суурилсан монгол үсэг сургалтын систем бүтээл Тэргүүн байр (1,200,000₮-ийн сургалтын тэтгэлэг),  

  • Дэд профессор Б.Сувдаа удирдагчтай Б.ЭнхтамирЯ.Эрдэмдэлгэр нарын “Avdar Procedural Generator” бүтээл Дэд байр (900,000₮-ийн сургалтын тэтгэлэг),  

  • Дэд профессор Г.Амарсанаа удирдагчтай Б.БалжиннямН.Номинбат нарын Спорт Наадам Веб бүтээл болон дэд профессор Б.Сувдаа удирдагчтай Д.ТэмүүжинЭ.ЧинбаярО.ОргилЛ.Бат-Эрдэнэ нарын “МУИС-ийн 8-р байрны 360 виртуал аялал бүтээл Гутгаар байр (700,000₮-ийн сургалтын тэтгэлэгтус тус эзэллээ 

Тэргүүн байр эзэлсэн “Үсэгхэн” систем нь сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүдэд зориулсан вэб суурьтай

 интерактив сургалтын систем бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан дуу таних технологийг ашиглан хүүхдийн хэлсэн үсгийг

 бодит цаг хугацаанд таньжүнэлдэг онцлогтойБүтээлтэй https://vsegkhen.vercel.app/ хаягаар танилцах боломжтой. 

Уралдаанд оролцсон бүх оюутан хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бодит бүтээл болгон хэрэгжүүлж чадсан нь 

хамгийн том амжилт байлааЯмар нэгэн шагналт байранд шалгарсан эсэхээс үл хамааран бүтээлийг хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан мэдлэг

туршлага нь тэдний цаашдын мэргэжлийн замд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм. 

Уралдаанд оролцсон нийт оюутан болон удирдагч багш нарт цаашдын ажилсурлагад нь өндөр амжилт хүсье! 

 

Уралдааныг Зохион Байгуулах Комисс 

Мэдээг хуваалцах