Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимээс “Be Positive” — Эерэг хандлага, эрч хүчтэй инженерүүд уриан дор Электроникийн инженерчлэл, Компьютерын инженерчлэл, Компьютерын сүлжээ, Холбооны технологи хөтөлбөрүүдийн төгсөгчид, ажил олгогч байгууллагууд болон оюутнуудын эргэх холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2025 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд уулзалт болон спортын өдөрлөгийг зохион байгуулна.
Үе үеийн оюутан, төгсөгчид болон ажил олгогч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна!
(Дэлгэрэнгүй мэдээллийг nandintsetseg.t@num.edu.mn хаягт и-мэйл бичиж авна уу.)