Энэхүү уралдаан нь цахим сургалтад идэвхтэй оролцож байгаа тэнхимийн оюутнууддаа мэдлэг чадвараа дээшлүүлэх, цагийг зөв боловсон өнгөрөөх, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, хичээлээр олсон мэдлэг чадвараа ашиглахыг уриалах, урамшуулах зорилготой юм байна. Амжилттай оролцсон оюутнууд 600000-1000000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах бөгөөд хичээлээ хийгээд сургалтын төлбөрөө олох боломжийг олгож байгаа юм.