Бакалаврын хөтөлбөр · 071406

Холбооны технологи

◢ Хөтөлбөрийн алсын хараа ◣

Олон улсад үнэлэгдэх холбооны инженерийг бэлтгэнэ

⏱️
4 жил
Суралцах хугацаа
📊
128
Багц цаг
🎯
490
Босго оноо
1. Суурь: Математик 
Дагалдах: Физик, Нийгэм судлал, Англи хэл
2. Суурь: Физик
Дагалдах: Математик , Нийгэм судлал, Англи хэл
▸ Хөтөлбөр
Холбооны технологи
▸ Индекс
071406
▸ Мэргэжил
Холбооны инженер
▸ Олгох зэрэг
Инженерийн ухааны бакалавр
▸ Магадлан итгэмжлэгдсэн
2025 он
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО БА ТАНИЛЦУУЛГА

Холбооны технологи хөтөлбөр нь орчин үеийн мэдээлэл, харилцаа холбоо технологийн суурь мэдлэгийг эзэмшүүлж, утасгүй холбоо, радио систем, тоон дохио боловсруулалт, мультимедиа холбооны чиглэлээр чадварлаг инженер бэлтгэх зорилготой. Энэхүү хөтөлбөрөөр суралцснаар оюутан холбооны системийн ажиллагааг ойлгох, мөн тоног төхөөрөмжийг ашиглах, холбооны дэд бүтэцийг зохион байгуулах, дохио дамжуулах ба боловсруулах, програм хангамж болон радио технологид суурилсан шийдэл боловсруулах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО

Төгсөгчид дараах чиглэлээр бэлтгэгдэнэ:

🤖
Нийгэм, мэргэжлийн салбарт тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж тодорхой хэрэгцээ, шаардлагад нийцсэн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх, ашиглах, засвар үйлчилгээ хийх, удирдах мэргэжлийн өндөр ур чадвартай байх
💡
Мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатай байж, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулдаг, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг
🚀
Холбооны инженерчлэлийн чиглэлээр ахисан түвшинд суралцах, судалгааны ажил хийх, тасралтгүй өөрийгөө хөгжүүлж байх.
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН

Хөтөлбөрийг төгсөгч дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ:

01
Математик, байгаль, техникийн ухааны эзэмшсэн мэдлэгээ хэрэглэх
02
Асуудлыг задлан шинжилж, оновчтой томъёолон, шийдлүүд гаргаж үнэлэх
03
Туршилт, тест зохиомжлон гүйцэтгэж, гарсан үр дүнг задлан шинжлэх
04
Олон салбарын бүрэлдэхүүн бүхий багт үр бүтээлтэй ажиллах
05
Мэргэжлийн чадвараа бие даан тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээг ойлгон ухамсарлах хэрэгжүүлэх
06
Бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, бусадтай санал бодлоо нээлттэй хуваалцах
07
Практикт өргөн хэрэглэгддэг мэргэжлийн техник, орчин үеийн инженерийн багаж хэрэгсэл, програм хангамжийг ашиглах
08
Инженерийн шийдлийг хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх
09
Ажил хэргийн эцсийг үзэх, зорилгодоо хүрэхийн тулд буцаж няцахгүй байх
ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР
⚙️
Холбооны инженер
🔌
Сүлжээний инженер
🤖
Радио холбооны инженер
🏭
Утасгүй холбооны инженер
🛰️
IP сүлжээний инженер
🩺
Системийн инженер
🔬
Судлаач инженер
💬
Бусад технологийн салбар луу хөрвөх чадвартай
ОЮУТНУУДЫН ОРОЛЦДОГ ТЭМЦЭЭНҮҮД

Манай оюутнууд олон улсын болон дотоодын судалгаа, эрдэм шинжилгээний хуралуудад амжилттай оролцож байна. Дэлгэрэнгүйг доороос харна уу:

🤖Холбооны инженер

Холбооны инженер хөтөлбөрийн хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хэрэгжүүлдэг. Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, судалгааны арга зүй эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг инженер бэлтгэхэд чиглэдэг. Үүний хүрээнд оюутан, багш нар дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэгт тогтмол оролцож, их, дээд сургуулиудын оюутан залуус болон мэргэшсэн инженерүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцон, өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж, туршлага солилцдог.

Дотоодын хурал

🛰️Олон улсын хурал

Мэдээг хуваалцах