Хөтөлбөр: Компьютерын инженерчлэл

Индекс: D 071404

 

 

 

Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

 


ХБЗ 1. Орчин үеийн арга барилыг ашиглан инженерийн шинжлэх ухаан, практик хэрэглээг бүх салбарт нэвтрүүлэгчид болно.

ХБЗ 2. Салбартаа инновацыг нэвтрүүлэгч, үүсгэгч, манлайлагч инженер болно.

ХБЗ 3. Өөрийн мэдлэг, инженерийн ур чадварыг түгээн дэлгэрүүлэгч байна.


 Цуглуулах багц цаг: 131

 

 

 

Хөтөлбөрийн танилцуулга

         

Мэргэжил: Компьютерын инженер

 

 

Компьютерын инженерчлэл нь техник хангамж ба программ хангамжийн уялдаатай шийдлүүдийг боловсруулан, дэвшилтэт тооцооллын систем, ухаалаг төхөөрөмж, эмбеддэд системийг зохион бүтээхэд чиглэсэн инженерийн салбар юм. Энэ нь технологийн хурдацтай хөгжлийг түүчээлэн авч яваа, олон салбарыг холбосон өргөн цар хүрээтэй мэргэжил юм. Манай хөтөлбөр нь дижитал логик, компьютерын архитектур, микропроцессорын зохион байгуулалт, программчлал, системийн дизайн, өгөгдөл боловсруулах технологи зэрэг чиглэлээр гүнзгий мэдлэг эзэмшүүлдэг. Оюутнууд онолын үндэслэлтэй, практикт суурилсан сургалтын орчинд суралцаж, инженерийн бодит асуудлыг тодорхойлох, загварчлах, симуляц хийх болон шийдлийг хэрэгжүүлэх цогц чадварыг эзэмшинэ.

Хөтөлбөрийн олгох зэрэг: Компьютерын инженерчлэлийн бакалавр

 

 

 

Ажлын байрын боломж

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2002

 

 

 


Төгсөгчид дараах чиглэлээр ажиллах чадвартай болно.

  • Компьютерын техник хангамжийн инженер
  • Эмбеддэд системийн хөгжүүлэгч
  • Микропроцессор ба дижитал схемийн зохион бүтээгч
  • Программ хангамжийн инженер
  • IoT болон ухаалаг төхөөрөмжийн хөгжүүлэгч
  • Системийн шинжээч, дата инженер

 

 

 

 

 

 

 

Мэдээг хуваалцах