МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Статистик, хэрэглээний математикийн тэнхим 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уламжлалт “Хэрэглээний математик-2025” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Энэ удаагийн хурал нь Хэрэглээний математик хөтөлбөрийн анхны төгсөлтийн 30 жилийн ойтой давхацсан онцлог үйл явдал болсон. Эрдэм шинжилгээний хуралд онгол Улсын Их Сургууль Монгол Улсын Их Сургууль, Монгол Германы Технологийн Их Сургууль, Шинжлэх Ухааны Академи-Математик Тоон Технологийн Хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Кибер Аюулгүй Байдлын Цэргийн Командлал, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Иватегийн Их Сургууль зэрэг байгууллагын нийт 16 илтгэл хэлэлцэгдэж, салбар бүрийн тэргүүлэх эрдэмтэд, судлаачид хүрэлцэн ирж оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол болон практик хэрэглээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, олон салбарын асуудлыг математик аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Хурлын илтгэлүүд дараах чиглэлүүдийг хамарсан:
-
Тооцон бодох математик
-
Оновчлол, оновчтой удирдлага, динамик систем
-
Магадлалын онол, статистик
-
Дифференциал тэгшитгэл
-
Математик загварчлал, эрсдэлийн шинжилгээ
-
Логистик, үйлдлийн шинжилгээ, симуляци
-
Их өгөгдөл, машин сургалт дахь математикийн хэрэглээ
Хурлыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан багш, судлаач, төгсөгч, оюутан суралцагчид болон уригдсан зочдод талархал илэрхийлье.






