Хэрэглээний математикийн тэнхимийн харьяанд сургалтын нэг лаборатори, судалгааны “Математик хэрэглээ” төв, “Компьютер графикийн судалгааны нээлттэй лаборатори”, үйл ажиллагаа явуулж байна.  “Математик хэрэглээ” судалгааны төвийн эрхлэгчээр доктор, профессор А.Галтбаяр, “Компьютер графикийн судалгааны нээлттэй лаборатори”-ийн эрхлэгчээр доктор, профессор А.Энхбаяр нар хариуцан ажиллаж байна (Хүснэгт 1).   

 

Хүснэгт 1. Судалгааны лаборатори, төв

Судалгааны лабораторын нэр

Хариуцан ажиллаж буй багшийн нэр, зэрэг, цол

Байгуулагдсан он

1

Математик хэрэглээ төв

Эрхлэгч, доктор А.Галтбаяр

2015

2

Компьютер графикийн судалгааны нээлттэй лаборатори

Эрхлэгч, доктор, дэд проф., А.Энхбаяр

2015

4

Симуляци, тооцооллын лаборатори

Доктор Ж.Энхбаяр

2022

5

Дижитал солюшин гарааны компани

Захирал, доктор, дэд проф., А.Энхбаяр

2019

 

БСШУЯ-ны зөвшөөрлөөр 2019 оны 4 дүгээр сард тус тэнхимийн доктор,  профессор А.Энхбаяраар удирдуулсан судлаач, оюутнууд хамтран МУИС-ийн дэргэд Гарааны Дижитал Солюшнс ХХК-ийг албан ёсоор үүсгэн байгуулан, үйл ажиллагаа явуулж байна. 

ХМТ-ийн сургалтын лабораторийн Хичээлийн 3-р байрны 317 тоот өрөөг 2022 онд шинээр ашиглалтад оруулсан бөгөөд нийт 120 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан, одоо хичээлийн 8-р байрны 403 тоот өрөөнд байрлаж байна. Уг лаборатори нь сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий 20 сургалтын компьютертой магистр, докторын түвшний оюутнуудын сургалт судалгаанд ашиглах бүрэн боломжтой (Хүснэгт 2). Тус сургалтын лабораторид тэнхимийн мэргэжлийн хичээлийн семинар, лабораторийн хичээл орж байгаа бөгөөд лабораторийн цагийн ачаалал нэг улиралд дунджаар 33.7 цаг байна.

 

Хүснэгт 2. Лабораторийн компьютерын хүчин чадал

Үзүүлэлт

Хүчин чадал

1

Загвар

Dell 

2

Үйлдлийн систем

Windows 10 Enter 64-bit

3

Процессор

Intel core i7-10700 CPU @ 3.40GHz, 8CPUs

4

Санах ой

32GB RAM (DDR4)

5

Багтаамж

512 m2 SSD, 1TB HDD

6

Компьютерын тоо

20