Хөтөлбөр: Мэдээллийн технологи

Индекс: D 061304

 

 

 

Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

жишиг төлвөлгөө харах

 

 

Мэдээллийн технологи хөтөлбөр нь компьютерын ухааны онолын мэдлэг, чадвараас илүү програмын технологийн хэрэглээ, нэвтрүүлэлт, мэдээллийн технологийн системийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх инженер бэлтгэх зорилготой.

 Цуглуулах багц цаг: 126

 

 

 

Хөтөлбөрийн боловсролын зорилго

         

Мэргэжил: Мэдээллийн технологи

 

 

  • Тооцооллын бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгох, тэдгээрийг зохистой орчинд нэгтгэж чаддаг байх;
  • Байгууллага, бизнесийн зорилгод нийцсэн тооцооллын технологийг хөгжүүлэх, зохицуулах, удирддаг байх;
  • Мэдээллийн технологи, бусад салбар чиглэлээр бие даан суралцах, гүнзгийрүүлэн мэргэших, ахисан түвшний судалгаа хийж чаддаг байх;
  • Мэргэжлийн ёс зүйг баримтлан инновац, технологийн бизнесийг санаачлах, үр дүнтэй удирдах, бүтээлчээр хамтардаг байх;

 

Хөтөлбөрийн олгох зэрэг: Мэдээллийн технологийн  бакалавр

 

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2002

 

Магадлан итгэмжлэгдсэн он: 2018, 2024

 

 

Жишиг төлөвлөгөө татах

 

 

  • Бодит асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тооцоолол болон математикийн ойлголт, мэдлэгийг олж авах, ойлгох;
  • Хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан асуудлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийж, компьютерт суурилсан системийг сонгох, бий болгох, үнэлэх, удирдах;
  • Хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан асуудлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийж, компьютерт суурилсан системийг сонгох, бий болгох, үнэлэх, удирдах;
  • Хэрэглэгчийн шаардлага, системийн хэрэгцээнд нийцсэн компьютерт суурилсан систем, процесс, бүрэлдэхүүн хэсэг эсвэл программыг зохион бүтээх, хэрэгжүүлэх, нэгтгэх болон үнэлэх;
  • Тооцоололд шаардлагатай одоогийн техник технологи, ур чадвар, хэрэгслийг хэрэглэх, хувь хүн, байгууллага, нийгэмд нөлөөлөх тооцооллын нөлөөг дотоодын болон дэлхий нийтийн түвшинд шинжлэх;
  • Мэргэжлийн хариуцлагаа ухамсарлаж хууль эрх зүй, ёс зүйн зарчимд тулгуурлан тооцоолох практикт үндэслэлтэй дүгнэлт гаргах;
  • Мэдээллийн технологийн салбарын аливаа ажилд багийн гишүүн, удирдагчийн хувиар үр дүнтэй оролцох

 

 

 

 

 

 

 

Мэдээг хуваалцах