Хөтөлбөр:  Мультимедиа технологи

Индекс: D 061203

 

 

 Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

 

Ирээдүйд хүн төрөлхтний танин мэдэхүй болоод хүн хоорондын харилцаанд маш чухал нөлөө үзүүлэх мультимедиа технологийн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үндсэн зорилготой.  Ирээдүйд медиа чиглэлийн хөгжлийг метаверс гэж тодорхойлж байна.  Метаверс нь сошиал медиа, онлайн тоглоом, аугментэд реалити, виртуал реалитиг өөртөө багтаасан дижитал бодит байдлыг илэрхийлдэг.

 Цуглуулах багц цаг: 126

 

 

 Хөтөлбөрийн боловсролын зорилго

         

Мэргэжил: Мультимедиа технологич

 

 

  •  Төгсөгчид нь шинэ технологийн хурдацтай дэвшилд даган суралцах замаар мультимедиа технологи, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшиж дадлагажсан байна.
  • Төгсөгчид нь бодит тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд математик, шинжлэх ухаан, мультимедиа, инженерийн суурь мэдлэгээ ашиглан судалгаа хийх, шийдэл гаргах, хэрэгжүүлэхүйц болсон байна.
  • Төгсөгчид нь баг, ажлын байр, нийгэмдээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэхүйц болсон байна.

Хөтөлбөрийн олгох зэрэг: Мультимедиа технологи

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2002

Магадлан итгэмжлэгдсэн он: 2018

 

 

  • Мультимедиа талбарын бүрэлдэхүүнүүдийн талаар нарийн мэдлэг, ойлголтыг олж авна. Ингэснээр суралцагчид нь цогц мультимедиа бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг бүх хэсгийг бүтээж чадахуйц болно. 
  • Мультимедиа технологи, дизайн, програмчлал, вэб, мэдээлэл түгээлт, зураг, дүрс, видео, дууны талаар суурь мэдлэгтэй болно. Энэ нь дээрх чиглэлээр ажиллах болон цаашид ахисан түвшинд судалгаа шинжилгээ хийхэд суурь болно. 
  • График дизайн, дүрс боловсруулалт, хэл яриа боловсруулалтын үндсэн арга техникүүдийн талаар ойлголтыг судална. 
  • Объект, тэдгээрийн үндсэн ойлголт, төрөл бүрийн асуудлыг задлан шинжлэх, үнэлэн дүгнэх, шийдвэрлэх арга замыг боловсруулах аргачлалуудыг эзэмшинэ. 
  • Мультимедиа дахь судалгааны сорилтуудыг даван туулах, түүнчлэн мультимедиа дахь шинжлэх ухаанчаар хандах ажлын арга барилыг мэдэж авна. 
  • Ёс зүйн зарчмуудыг баримталж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага, инженерийн практикийн хэм хэмжээг сахих.
  • Цаашид бие даан, насан туршдаа суралцах хэрэгцээг ухамсарлах
  • Багаар ажиллахад гишүүн эсвэл удирдагчийн хувьд үр дүнтэй ажиллах, бусдыг ойлгох  
  • Онолоор олж авсан мэдлэгээ дараах зүйсийг гүйцэтгэхэд ашиглах чадварт эзэмшинэ. Үүнд: мультимедиагийн хүрээнд тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийх, тодорхойлох, шийдэл гаргах, үнэлэх, сонгох, тайлагнах
  • Техникийн болон агуулгын хувьд өндөр чанартай интерактив, функциональ мультимедиа бүтээгдэхүүн бүтээхэд шаардлагатай ур чадвартай болно.
  • Дуу, дүрсний өгөгдлийн санг загварчлах, програмчлах, тэдгээр өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлагнан харуулах чадвартай болно.
  • Дуу, дүрс, видео, болон төрөл бүрийн өгөгдлийг үүсгэх, засах чадвартай болно.
  • Сүүлийн үеийн медиа технологийн чиг хандлагын талаар судалж, AR/VR зэрэгт суурилсан үйлчилгээ, бүтээлүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх чадвартай болно.    

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.