МТЭС сургуулийн МКУТ-ын 3 багийн нийт 9 оюутан сургуулиасаа шалгаран Г.Гантулга багшаар удирдуулан оролцлоо.
1-р баг: NUM-B2D (О.Базаррагчаа КУ, Б.Далайцэрэн КУ, Б.Буяндорж ПХ)
2-р баг: N^3 - МУИС-МТЭС (Б. Дугаржанцан КУ, Э.Энх-очир КУ, Г.Далайцэрэн КУ)
3-р баг: Royal milk tea - МУИС-МТЭС (Б.Тайванбат КУ, Ү. Базарсад КУ, Ж.Буяндэлгэр МС)
Тус тэмцээнд манай оюутнууд өмнөөс өгөгдсөн хүнд даалгаврыг шийдэх программыг 7 хоногийн хугацаанд хэрэгжүүлж оролцон илт давуу байдлаар 1, 2, 3-р байруудад тус тус орлоо.
Шалгаруулалт бодлогын өгөгдлийн хэмжээгээр 8, 12, 16, 20, 24 гэсэн 5 ангилалд өрсөлдөж нийт 19 оноогоор "Royal milk tea" 1-р байранд орж 2026 оны 3 сарын 8-9-ны хооронд Вейтнам улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээнд оролцох эрхийг авлаа.
Сургуулийнхнаа нэрийг өндөрт гаргасан нийт оюутнууддаа амжилт хүсье.
17-р ПРОКОН Монгол улсын шалгаруулалтын дүн
| 8 | 12 | 16 | 20 | 24 | Нийт | ||
| 1-байр | "Royal milk tea" - МУИС-МТЭС | 4 | 3 | 4 | 4 | 4 | 19 |
| 1-байр | "NUM-B2D" - МУИС-МТЭС | 3 | 4 | 3 | 3 | 3 | 16 |
| 3-байр | "N ^ 3" - МУИС-МТЭС | 2 | 2 | 2 | 2 | 2 | 10 |
| 4-байр | "sict3" - ШУТИС-МХТС | 1 | 1 | 1 | 1 | 1 | 5 |