МУИС–ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Статистик, Хэрэглээний Математикийн тэнхимээс оюутнуудад зориулан “Төгсөгчдийн индэр” цуврал илтгэлийг 2025.11.28-ны өдөр 15:00 цагаас зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд:

  • М.Од — “Актуарч мэргэжлийн тухай” сэдвээр илтгэл тавьж, БНСУ-д актуарч мэргэжлээр суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

  • Б.Оргил — “Хиймэл оюун ухааны цаадах математик ба статистикийн логик” сэдвээр илтгэл оролцогчдын анхаарлыг татав.

Арга хэмжээнд МТЭС-ийн 70 орчим оюутан, мөн СХМТ-ийн багш нар оролцож, илтгэгчидтэй асуулт хариулт өрнүүлэн санал, сэтгэгдлээ хуваалцсан байна.

Энэхүү цуврал илтгэл нь оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгож, төгсөгчдийн бодит туршлагаас суралцах боломжийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мэдээг хуваалцах