МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Статистик, хэрэглээний математикийн тэнхим уламжлалт “Намрын өдөрлөг”-ийг 2025.10.11-ний өдөр багш, оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Хэрэглээний математик, Статистикийн бакалаврын хөтөлбөрийн 1–4-р түвшний 60 гаруй оюутан оролцож, тэнхимийн хамт олон цэвэр агаарт нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөлөө.
Өдөрлөгийн хөтөлбөр:
-
08:30 – Хичээлийн 8-р байранд цуглав
-
09:30 – Хөдлөв
-
10:10–11:30 – Орчны аялал
-
11:30–13:00 – Хэрэглээний математик ангиудын танилцуулга, хамтын ажил
-
13:00–14:00 – Үдийн хоол
-
14:00–15:00 – Статистикийн ангиудын танилцуулга, хамтын ажил
-
15:00–16:00 – Нээлттэй микрофон, чөлөөт ярилцлага
-
16:00–16:30 – Чөлөөт цаг
-
16:30 – Буцах хөдөлгөөн
Өдөрлөгийн үр дүн, ач холбогдол
Энэ жилийн өдөрлөгөөр:
-
Тэнхимийн багш, оюутнуудын хамтын уур амьсгал бэхжиж, илүү ойр дотно харилцаа үүсэв.
-
Дээд болон доод түвшний оюутнууд танилцаж, туршлага солилцох боломж бүрдэв.
-
Оюутнуудын клубийн үйл ажиллагааг сэргээх, шинэ клуб байгуулах санаачилгууд гарч, эхний алхмууд хийгдэв.
-
Суралцагчид мэргэжлийн хөтөлбөрөө илүү сайн ойлгож, цаашид идэвхтэй, амжилттай суралцах урам зориг авлаа.
Тэнхимийн “Намрын өдөрлөг” нь суралцагчдын хөгжлийг дэмжсэн, хамтын орчныг бэхжүүлсэн чухал үйл ажиллагаа боллоо.