Мэдээллийн Технологи, Электроникийн сургуулийн Компьютерын сүлжээ хөтөлбөрийн багш нарын санаачилгаар МУИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Компьютерын сүлжээ - 2025" олимпиад хоёр түвшинтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадыг төгсөлтийн 10 жилийн ой нь тохиож буй "Компьютерын сүлжээ хөтөлбөрийн 2015 оны төгсөгчид" ивээн тэтгэснээрээ онцлог байлаа.

Шагналт байранд шалгарсан оюутнуудад МТЭС-ийн захирал профессор Б.Ганбат, ЭХИТ-ийн дэд профессор Д.Баттулга ивээн тэтгэгчдийн төлөөлөл болох 2015 оны төгсөгч Г.Гомбодорж нар өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

I түвшинд байр эзэлсэн оролцогчид:

  • 1-р байр 4550 оноо - Программ хангамж хөтөлбөрийн оюутан Ө.Мөнхбаяр
  • 2-р байр 4050 оноо - Программ хангамж хөтөлбөрийн оюутан А.Баяр-Од
  • 3-р байр 3850 оноо - Мэдээллийн систем хөтөлбөрийн оюутан Ж.Буяндэлгэр

II түвшинд байр эзэлсэн оролцогчид:

  • 1-р байр 3000 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Б.Лхамжав
  • 2-р байр 2900 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Э.Цэнгүүн
  • 3-р байр 2900 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Э.Энхбаяр

1-р байр 3000 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Б.Лхамжав

 

Шагналт байранд шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, олимпиадад оролцсон нийт оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Мэдээг хуваалцах