Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимээс МУИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулж буй Кибер аюулгүй байдлын "NUMCTF 2025" тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний зорилго нь оюутнуудын кибер аюулгүй байдлын мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр бодит асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, мөн энэ салбарт сонирхолтой, авьяастай оюутнуудыг илрүүлэн дэмжихэд оршсон юм. Тэмцээний дүнгээр шилдэг 3 багийг шалгаруулж Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал, профессор Б.Ганбат, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Т.Тэлмүүн нар өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Байр эзэлсэн багууд:
Нэгдүгээр байр – 🥷🏿 баг
(Ү.Базарсад, Ж.Буяндэлгэр)

Хоёрдугаар байр – WinterXRain баг
(Г.Мягмарсүрэн, Б.Маргад-Эрдэнэ)

Гутгаар байр – Poppin Swing баг
( Н.Ананд, Б.Балжинням)

Шагналт байранд шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, тэмцээнд оролцсон нийт оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.