Электроникийн инженерчлэл, Компьютерын сүлжээ, Компьютерын инженерчлэл, Кибер аюулгүй байдал, Холбооны технологи чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэж буй Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутан, төгсөгч, ажил олгогчийн хамтарсан уулзалт, спорт өдөрлөг 2025.12.06-07-ны өдрүүдэд “Be positive” уриан доор амжилттай зохион байгуулагдсан.
Тус арга хэмжээний хүрээнд оюутан, төгсөгч, багш нарын дунд спортын зургаан төрлийн тэмцээн зохион байгуулж, оролцогчид авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд тэмцээнүүдийн дүнгээр дараах баг, тамирчид шагналт байруудад шалгарлаа.

🏆 Волейболын тэмцээн
I байр – ComNet20 баг
II байр –ELEC21 баг
III байр – ComNet21 баг
🏆 Сагсан бөмбөгийн тэмцээн
I байр – Hitman's баг
II байр – Багш нарын баг
III байр – ELEC24 баг
🏆 Ширээний теннис
Эрэгтэй:
I байр – Ц.Золбаяр (Төгсөгч)
II байр – А.Бат-Амгалан (Төгсөгч)
III байр – О.Эрдэнэсүх (Төгсөгч)


Эмэгтэй:
I байр – Б.Гэрэлэмаа (Багш)
II байр – Ө.Ганбаяр (Оюутан)
III байр – А.Ану (Оюутан)

🏆 Шатар
I байр – Б.Нармандах (Оюутан)
II байр – У.Ганбаяр (Багш)
III байр – Б.Пүрэвдаш (Оюутан)


🏆 Дартс
I байр – О.Эрдэнэсүх (Төгсөгч)
II байр – Т.Тэлмүүн (Багш)

🏆COUNTER STRIKE 2 тоглоомын тэмцээн
I байр – ComNet21 баг
II байр – CISCO баг




Энэхүү спортын арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан тэмцээнүүдийн нийлбэр багийн дүнгээр Багш нарын баг тэргүүлж, дараа жилийн спортын арга хэмжээг хариуцан зохион байгуулахаар боллоо.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье. Мөн бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон Шунхлай групп, Ай Ти Зон ХХК, М банк, Хас банк болон нийт оюутан, төгсөгч та бүхэндээ Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж байна.