Электроникийн улсын XX олимпиад Эрдэнэт хотноо 2024 оны 04 сарын 26-27-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн бөгөөд тус олимпиадыг ШУТИС-ийн харъяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль хамтран зохион байгууллаа.
Олимпиадад Мэдээллийн технологи, Электроникийн Сургуулийн “МУИС-1”, “МУИС-2” багууд амжилттай оролцон Бодлогын төрөлд Электроникийн 4-р түвшний оюутан Х.Тэнгисболд 3 дахь жилдээ шилдгээ батлан Тэргүүн байр эзэлсэн бол Электроникийн 4-р түвшний оюутан С.Самданжамц 3-р байр эзэлж, багийн төрлөөр “МУИС-2” баг 4-р байр буюу тусгай байрыг эзэлж, МУИС-1 баг багийн нийт оноогоор Тэргүүн байр эзлэн “Шилжин явах цом”-н эзэд боллоо.
“МУИС-1” багийн ахлагчаар Х.Тэнгисболд /Электронкийн 4-р түвшний оюутан/
Багийн гишүүдээр С.Самданжамц, Э.Хулан, Н.Бүрэнзаяа, Б.Намуунаа нар,
“МУИС-2” багийн ахлагчаар А.Азжаргал /Электронкийн 4-р түвшний оюутан/
Багийн гишүүдээр Г.Дашням, А.Жавхлан, О.Баярхүү, Б.Болдбаатар, удирдагч багшаар МТЭС-ийн багш Б.Алтанцоож нар оролцлоо.
Олимпиадыг ивээн тэтгэсэн Эрдэнэт ТӨҮГ, Unitel групп, MOXA Engineering ХХК-ы нийт хамт олонд талархлаа илэрхийлье.