МУИС-ийн Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит  “МУИС-ийн Электроникийн III Олимпиад” амжилттай болж өндөрлөлөө

МУГБ, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны “Электроникийн III олимпиад”-ийг 2024 оны 04-р сарын 13-ны өдөр бодлого, дадлага гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Олимпиад эхлэхийн өмнө МУГБ, Профессор Э.Дамдинсүрэнгийн хүндэтгэлийн илтгэл боллоо.

Электроникийн III олимпиад нь МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд нийт 45 оюутан эрдэм мэдлэг, ур чадвараараа уралдан 12 оюутан эхний байруудыг эзэллээ. Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, Монголдоо манлайлах чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.

Олимпиадын дүн

Бодлогын даалгаварт эзэлсэн байр:

1-р байр: Хашбат овогтой Тэнгисболд (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Б овогтой Болдбаатар (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Махбал овогтой Бүрэнзаяа (50’000₮, өргөмжлөл)

 

Дадлагын даалгаврын эзэлсэн байр:

PLC програмчлах даалгаврын төрөлд,

1-р байр: Хашбат овогтой Тэнгисболд (150’000₮, өргөмжлөл)

2-р байр:  Галбадрах овогтой Дашням (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Амартүвшин овогтой Азжаргал (50’000₮, өргөмжлөл)

Симуляцийн даалгаврын төрөлд,

1-р байр: Махбал овогтой Бүрэнзаяа (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Төмөрхан овогтой Досжан (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Эрдэнэцогт овогтой Хулан (50’000₮, өргөмжлөл)

Аналог хэлхээний даалгаврын төрөлд,

1-р байр: Батболд овогтой Намуунаа (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Ганхуяг овогтой Эхитуул (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Болдбаатар овогтой Чимэдрагчаа (50’000₮, өргөмжлөл)

Мөн МУГБ, Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит тусгай байрын шагналыг Э.Дамдинсүрэн багш хувиасаа гардууллаа.

·         Бямбацогт овогтой Ганчулуун

·         Галбадрах овогтой Дашням

·         Алтансүх овогтой Жавхлан

Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийг гал бадармой