"КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ", ᠎᠎᠎᠎᠎”CTF – NUM 2023” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

МУИС-ийн оюутнуудын дунд CTF – NUM 2023”  тэмцээнийг энэ жил анх удаа амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 2023 оны 12 сарын 16 ны өдөр 2 түвшинтэйгээр зохион байгуулагдав. Энэ удаагийн тэмцээний шагналт байранд шалгарсан оюутнуудад МТЭС-ийн захирал, профессор Б.Ганбат баяр хүргэж өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Шагналт байранд шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

 

I түвшинд байр эзэлсэн оролцогчид:

1-р байр 1-р түвшний оюутан Ч.Базарсад

2-р байр 2-р түвшний оюутан Б.Төгөлдөр

3-р байр 1-р түвшний оюутан Ж.Буяндэлгэр

 

II түвшинд байр эзэлсэн оролцогчид:

1-р байр 4-р түвшний оюутан Б.Хүлэгү

2-р байр 3 түвшний оюутан Ц.Номин-Эрдэнэ

3-р байр 3-р түвшний оюутан Х.Цэлмэг