Хиймэл оюун ухааны олимпиадад Монгол Улсын баг оролцоно

2024 оны 8-р сарын 9-14 өдрүүдэд Бүгд Найрамдах Болгар Улсын Бургас хотод анх удаа зохион байгуулагдах "Хиймэл оюун ухааны олимпиадад" оролцох багийн гишүүд болон ивээн тэтгэгч нар уулзаж багийн гишүүдээ гаргаж өглөө.

Хиймэл оюун ухааны олимпиадын вэв сайт https://ioai-official.org/

Энэхүү олимпиад нь дунд сургуулийн сурагчдын дунд хоёр үе шаттайгаар багаар өрсөлдөнө.

Багийн ахлагч:

З. Цолмон, МУИС, МТЭС багш

Багийн гишүүд

Э. Тэнүүн, Математикийн улсын олимпиад хүрэл медальт

Ч. Ирмүүн, Мэдээлэл зүйн улсын олимпиад мөнгөн медальт

Н. Батсүх, Мэдээлэл зүйн улсын олимпиад хүрэл медальт

Т. Энгүүн

 

Багийн гишүүдийг сонгон шалгаруулах, бэлтгэх, олон улсын олимпиадад оролцоход дэмжиж тусалсан:

УИХ-ын гишүүн Ч. Анар

УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин

МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал

AILAB компаний захирал М.Золжaргал 

MIRAI TECHNOLOGIES компаний захирал О.Тэмүүлэн 

ГҮҮД ТИ СИ ХХК нарт талархал илэрхийлье.

Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа багийнханд амжилт хүсье.