Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, орон нутгийн багш нарын чадавхыг  сайжруулах зорилгоор "Сүхбаатар Нэг Мөрөөдөл" ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд мэдээллийн технологи, электроник, роботикс, техник болон програм хангамжийн чиглэлээр хамтран ажиллаж сургалтын хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарт онол, практикийн дадлага эзэмшүүлэх сургалт явуулна. Эдгээр чиглэлийн хүрээнд орон нутагт шаардлагатай ур чадвар олгох сургалтын хөтөлбөр хамтарч боловсруулна.