МТЭС-ийн Хэрэглээний математикийн тэнхим нь мэргэжлийн хөтөлбөр болон сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр тууштай ажилласны үр дүнд 2024 онд БМИҮЗ-ээс ХМТ-ийн Статистикийн бакалавр, магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа. 2024 оны 12-р сарын 24-нд зохион байгуулагдсан магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд ХМТ-ийн эрхлэгч, проф.  Д.Баянжаргал, Статистикийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн комиссын ахлагч, дэд проф.Н.Пүрэвцогт, нарийн бичгийн дарга Г.Нарангоо нар тэнхимээ төлөөлөн оролцлоо.

 

Бидний энэхүү амжилт бол тэнхимийн хамт олон, суралцагчид, төгсөгчдийн хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд цаашид ч боловсролын чанарыг тогтвортой сайжруулах чиглэлээр хичээнгүйлэн ажиллах болно. 

           МТЭС-ийн ХМТ-ийн хамт олны өмнөөс чанартай, хүртээмжтэй боловсролыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт багш, ажилтан, суралцагчид, төгсөгчдөдөө талархал илэрхийль