2024 оны 11,12-р саруудад болсон  Азийн бүсийн программчлалын Ханжоу, Кунминг, Хонгконг-д болсон олимпиадуудад амжилттай оролцсон багуудаа МУИС-МТЭС-н захирал Проф. Н.Ганбат хүлээн авч уулзлаа. Азийн бүсийн олимпиад 49 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсыг хамарсан оюутны программчлалын хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг юм.

МУИС-МТЭС МКУТ-н багш И.Бямбасүрэн удирдагчтай, багш Г.Багаболд дасгалжуулагчтай NUM-L3, NUM-BNTs,  NUM-DSE, NUM-TTTs гэсэн манай сургуулийн дөрвөн баг Ханжоу, Кунгминг, Хонгконг зохион байгуулагдсан олимпиадуудад оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль  хүртсэн амжилт үзүүлсэн нь өмнө хүрч байгаагүй амжилтын нэг байсныг онцоллоо.

Эдгээр олимпиадуудад амжилттай оролцоход МУИС-МТЭС багууд бүтэн жилийн хугацаанд бэлтгэлээ базааж нийт 8 сорил олимпиадад оролцож Улсын программчлалын болон Монголын үндэсний программчлалын олимпиадад тус тус шалгаран өндөр их идэвх зүтгэл гаргасныг дурьдууштай.

Ингээд багш, оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлст нь өндөр амжилт хүсэж амжилтаа бататган ахиулахын ерөөл дэвшүүлье!

 

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармуй

 

МУИС-МТЭС захиргаа