Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо
Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурал нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ахисан түвшний оюутнуудын хурал 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, бакалаврын түвшний оюутнуудын хурал 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус амжилттай болж өндөрлөв.
Тус хурал нь оюутнуудын судалгаа шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх, онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, илтгэх болон харилцан туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулагддаг билээ.
Эрдэм шинжилгээний хуралд нийт 12 оюутан илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд судалгааны ажлын үндэслэл ач холбогдол, дэвшүүлсэн арга шийдэл, гаргасан үр дүн, дүгнэлт, илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэхэд дараах оюутнууд шагналт байруудад шалгарлаа.
Бакалаврын түвшинд
Г. Батхишиг — Электроникийн инженерчлэл хөтөлбөр, IV түвшин
📄 Сэдэв: "Харааны бэрхшээлтэй иргэдийн бие даасан хөдөлгөөнийг дэмжих төхөөрөмжийн хөгжүүлэлт"

Л. Лхагвацэрэн — Холбооны технологи хөтөлбөр, IV түвшин
📄 Сэдэв: "Дуу хоолой хувиргалтыг сайжруулахад авианы постериограмм (PPG)-д суурилсан аргыг хэрэгжүүлэх нь"
А. Наранмандах — Электроникийн инженерчлэл хөтөлбөр, IV түвшин
📄 Сэдэв: "8 битийн био анагаахын дохионд нийцүүлэн дараалан дөхүүлэх регистрт аналог тоон дохио хувиргуур"

Б. Ану — Компьютерын сүлжээ хөтөлбөр, IV түвшин
📄 Сэдэв: "AI Log Analyzer for Threat Detection"

С. Энэрэлт — Холбооны технологи хөтөлбөр, IV түвшин
📄 Сэдэв: "Хүний яриаг танин орчуулах системийн хэрэгжүүлэлт"

Ахисан түвшинд
А. Жавхлан — Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн магистрант
📄 Сэдэв: "Development of non-contact continuous respiratory rate monitoring using thermal imaging"
Б. Энхбаяр — Компьютерын сүлжээ хөтөлбөрийн магистрант
📄 Сэдэв: "Тайлбарлагдахуйц хиймэл оюунд суурилсан халдлага илрүүлэх системийн гүйцэтгэлийн харьцуулсан судалгаа"

Тэнхимийн эрдэм шинжилгээний хурлын хүрээнд оюутнууд судалгааны ажлынхаа талаар харилцан санал солилцож, багш нараас үнэт зөвлөгөө авч, эрдэм шинжилгээний ажлын туршлагаа баяжуулсан нь онцлог байлаа.
Тус хуралд оролцсон нийт оюутнууддаа болон багш нартаа талархал илэрхийлж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.