Хөтөлбөр: Холбооны технологи

Индекс: D 071406

 

 

 Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

 

МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, салбарын ирээдүйн хандлага зэрэгтэй уялдуулан Холбооны технологи хөтөлбөрийн алсын хараа болон хөтөлбөрийн боловсролын зорилгыг доорх байдлаар тодорхойлсон.

 Цуглуулах багц цаг: 127

 

 

 Хөтөлбөрийн боловсролын зорилго

         

Мэргэжил: Холбооны технологи

 

 

·     Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн холбооны инженер бэлтгэдэг хөтөлбөр болно.

  • Нийгэм, мэргэжлийн салбарт тулгамдаж буй асуудалд дүн  шинжилгээ хийж тодорхой хэрэгцээ, шаардлагад нийцсэн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх, ашиглах, засвар үйлчилгээ хийх, удирдах мэргэжлийн өндөр ур чадвартай байх
  • ХБЗ 2. Ёс суртахууны болон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хувийн болон мэргэжлийн карьераа ахиулах, тасралтгүй суралцах, сургах, мэргэжлийн өөрчлөлт, дэвшлийг өөртөө шингээх, багт гишүүнээр болон удирдагдагчаар үр бүтээлтэй ажиллах чадвартай байх
  • ХБЗ 3. Төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, харилцаа холбооны системийн ашиглалт, засвар үйлчилгээ зэрэгт нийгэм, эдийн засаг, байгаль орчныг харгалзан үзэж ёс суртахууны хүрээнд мэргэжлийн сорилтуудыг дэлхийн түвшинд шийдвэрлэх.

 

Хөтөлбөрийн олгох зэрэг: Инженерийн бакалавр

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2008

Магадлан итгэмжлэгдсэн он: 

 

 

  •  Математик, байгаль, техникийн ухааны эзэмшсэн мэдлэгээ хэрэглэх
  • Асуудлыг задлан шинжилж, оновчтой томъёолон, шийдлүүд гаргаж, үнэлэх
  • Туршилт, тест зохиомжлон гүйцэтгэж, гарсан үр дүнг задлан шинжлэх
  • Олон салбарын бүрэлдэхүүн бүхий багт үр бүтээлтэй ажилла
  • Мэргэжлийн чадвараа бие даан тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээг ойлгон ухамсарлах, хэрэгжүүлэх
  • Бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, бусадтай санал бодлоо нээлттэй хуваалцах
  • Практикт өргөн хэрэглэгддэг мэргэжлийн техник, орчин үеийн инженерийн багаж хэрэгсэл, програм хангамжийг ашиглах
  • Инженерийн шийдлийг хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх
  •  Ажил хэргийн эцсийг үзэх, зорилгодоо хүрэхийн тулд буцаж няцахгүй байх

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.