Компьютерын сүлжээний улсын XIV олимпиадад ЭХИТ-ийн оюутнууд тэргүүн байр эзэллээ
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан залуусын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор их, дээд сургуулиудын оюутан залуус, мэргэшсэн инженерүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад”, “Сүлжээний инженерүүдийн ур чадварын VIII тэмцээн”-ийг энэ удаа ШУТИС-ийн МХТС, MnNOG-той хамтран 2026 оны 05-р сарын 09-ний өдөр зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Тус олимпиадад МУИС-МТЭС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутнууд өмнөх жилийн амжилтаа бататган тэргүүн байр эзэлж Алтан медалийн эзэн боллоо.
Уг олимпиадад Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн дадлагажигч багш П. Баясгалан, лабораторийн сургагч Б. Энхбаяр нар багаа удирдан оролцсон бол тус тэнхимийн багш Т. Тэлмүүн зөвлөх багшаар ажиллав.
Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад
Олимпиадад оролцсон ЭХИТ-ийн оюутнууд дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:

МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн III түвшний оюутан Б. Бэлгүдэй (20 оноогоор)
МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн IV түвшний оюутан Э. Цэнгүүн (11 оноогоор)
МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн III түвшний оюутан М. Сугарбаяр (10 оноогоор)

Сүлжээний инженерүүдийн ур чадварын VIII тэмцээн
Сүлжээний инженерүүдийн ур чадварын VIII тэмцээнд ЭХИТ-ийн төгсөгчид дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:
МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн төгсөгч Г. Билгүүнбилэг (27 оноогоор)
МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн төгсөгч Э. Эрдэнэдалай (20 оноогоор)
МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн төгсөгч Ц. Ганболд (17 оноогоор)
.jpg)
Олимпиад, тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутан залуус, төгсөгчдөдөө баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.