"КАНСАТ 2026" Үндэсний IX тэмцээнд ЭХИТ-ийн оюутнууд амжилттай оролцлоо.
📅 2026 оны 6-р сарын 6 · 📍 Налайх дүүрэг, Дархан ноёны худаг
"КАНСАТ 2026" үндэсний IX тэмцээн Налайх дүүргийн Дархан ноёны худагт 2026 оны 06-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Электроник болон холбооны чиглэлээр сургалт явуулдаг их сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөв.
КАНСАТ нь оюутнуудад электроник, программ хангамжийн мэдлэгээ бодит төхөөрөмж дээр туршин, инженерийн практик туршлага хуримтлуулах боломж олгодог давуу талтай тэмцээн юм.
Уг тэмцээнд Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим-ийн ахлах багш Б.Мөнхтулга, лабораторийн сургагч Н.Чойжамц, А.Жавхлан, лаборант Г.Дашням нар багаа амжилттай удирдан оролцов.
Үр дүн — Шагналт байрууд


Мөн буцагч төрөлд Монгол улсад анх удаагаа нисэгч хийж оролцсон МУИС-МТЭС-ийн "RLLP" болон "RoverX-2" багийнханд баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

