;

 

ЭХИТ-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн шилдэг төгсөгчид шалгарлаа
📅 2026 оны 6-р сар  ·  🏫 МУИС — ЭХИТ
 
Суралцах хугацаандаа сурлага, хөдөлмөр, нийгмийн идэвх оролцоо, хичээл зүтгэлээрээ үеийн оюутан залуусаа үлгэрлэн манлайлсан Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн 2026 оны шилдэг төгсөгчид шалгарлаа.

Шилдэг төгсөгчдөд тэнхимийн эрхлэгч, дэд профессор Н.Угтахбаяр болон ивээн тэтгэгч "Гэртү Солюшин" ХХК-ийн захирал Ч.Ганхөлөг нар батламж, мөнгөн шагналыг гардуулав.

2025-2026 оны ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН шилдэг төгсөгчид
 
Компьютерын сүлжээ хөтөлбөр
П.Тэмүүжин
🎓
 
Электроникийн инженерчлэл хөтөлбөр
Г.Бумчин
🎓
П.Тэмүүжин Г.Бумчин
Эрдмийн баярын мэндийг шилдэг төгсөгчдөдөө өргөн дэвшүүлж, Монголоо манлайлсан чадварлаг инженерүүд болохыг хүсэн ерөөе.
Шилдэг төгсөгчид
Мөн боловсролын салбарыг дэмжин, оюутан залуусыг урамшуулан дэмжиж, ивээн тэтгэгчээр хамтран ажилласан "Гэртү Солюшин" ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мэдээг хуваалцах