Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн лабораториудын танилцуулга
Тэнхимийн сургалт, судалгааны 11 лабораторийн орчин, тоног төхөөрөмж, эзэмшүүлэх хичээлүүдийн дэлгэрэнгүй танилцуулга
CAD лаборатори

CAD лаборатори нь 2004 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн Stm32 микроконтроллер болон Basys-3 FPGA хавтан, All-in-one компьютер зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Тоон систем, Тоон системийн дизайн, Микропроцессор ба микроконтроллер, Компьютерын зохион байгуулалт
Электроникийн лаборатори

Электроникийн лаборатори нь МУИС-ийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1998 онд байгуулагдсан. 2014 онд "Азийн хөгжлийн банк"-ны хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн.
Тус лаборатори нь суурин компьютер 10ш, Тоон осцилоскоп 10ш, Генератор 10ш, Тэжээлийн үүсгүүр 10ш, шугаман хэлхээний хавтангаар тоноглогдсон, нэгэн зэрэг 20 оюутан суралцах боломжтой.
Электроникийн үндэс, Электрон хэлхээ, Хагас дамжуулагч элемент
Цахилгаан соронзонгийн лаборатори
.jpg)
2016 онд TIKA (Turkish Cooperation and Coordination Agency)-ийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн. Инженерийн цахилгаан соронзон, цахилгаан хэлхээ хичээлүүдийг орох боломжтойгоор тохижуулагдсан.
Тус лаборатори нь PASCO-ийн 15 лабораторийн ажлуудаар тоноглогдсон.
Инженерийн цахилгаан соронзон, Цахилгаан хэлхээ
Инженерийн урлангийн лаборатори

Инженерийн урлангийн лаборатори нь инженерчлэлийн суурь мэдлэг, практик чадварыг эзэмшүүлэх зорилготой лаборатори юм. Тус лаборатори нь оюутнуудын инженер сэтгэлгээ, бүтээлч хандлага болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх орчин нөхцөлөөр хангагдсан байдаг.
Лабораторид 3D принтер, гагнуурын алх зэрэг инженерийн туршилт, дадлагад ашиглах тоног төхөөрөмжүүд бий. Мөн 12 ширхэг all-in-one компьютер, 8 ширхэг суурин компьютертой бөгөөд 20 оюутны багтаамжтай.
Arduino микроконтроллёр дээр суурилсан саад тойрох зориулалттай 15 роботтой бөгөөд эдгээрийг ашиглан оюутнууд техник, программчлалын анхан шатны мэдлэгээ практикт хэрэгжүүлдэг.
3D принтер · Гагнуурын алх · 12 ширхэг All-in-One PC · 8 ширхэг суурин PC · 15 ширхэг Arduino робот
Компьютерын сүлжээний симуляцын лаборатори

МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10 сард Вертексмон компани Мэдээллийн аюулгүй байдлын лабораторийг бүрэн тохижуулж, 60 гаруй сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын лицензийн хамтаар хүлээлгэн өгсөн лаборатори юм.
Юникс үйлдлийн систем · Линукс үйлдлийн систем · Виндоус сервер ба сүлжээ · Мэдээллийн аюулгүй байдал · Компьютерын сүлжээний аюулгүй байдлын шинжилгээ · Өгөгдлийн холбоо · Компьютерын сүлжээ · Компьютерын утасгүй сүлжээ
Компьютерын сүлжээний төхөөрөмжийн лаборатори

МУИС-ийн санхүүжилт болон компьютерын сүлжээ хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийн хандиваар сургалтад зориулан ашиглах All-in-One компьютер, Cisco, Mikrotik, Dell гэх мэт үйлдвэрлэгчдийн чиглүүлэгч, свитч, галт хана болон утасгүй сүлжээний төхөөрөмжүүдтэй лаборатори юм.
Компьютерын сүлжээний төхөөрөмж · Юникс үйлдлийн систем · Линукс үйлдлийн систем · Виндоус сервер ба сүлжээ · Мэдээллийн аюулгүй байдал · Компьютерын сүлжээний аюулгүй байдлын шинжилгээ · Компьютерын сүлжээний ачаалал ба анализ · Компьютерын сүлжээний менежмент
Холбооны технологийн лаборатори

Холбооны технологийн лаборатори нь 2008 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаас хойш сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Одоогоор тус лаборатори нь сүүлийн үед ашиглагддаг USRP N210, B210 Software Defined Radio (SDR), Emona TIMS сургалтын төхөөрөмж, GWINSTEK MDO-2102 осциллограф болон AFG-2102 функцийн генератор зэрэг техник хэрэгсэлтэйгээр сургалт болон судалгааны үйл ажиллагааг явуулж байна.
Дохио ба систем · Тоон дохио боловсруулалт (DSP) · Тоон холбоо · Телехолбооны үндэс · Санамсаргүй дохио ба шуугиан · Мультимедиа
Кибер аюулгүй байдал, сүлжээний лаборатори

2025 оны 09-р сарын 09-нд Ай Ти Зон ХХК, Fortinet компаниуд хамтын ажиллагааны 10 жилийнхээ ойн хүрээнд "Кибер аюулгүй байдал, сүлжээний лаборатори"-ийг хамтран байгуулсан.
"Кибер аюулгүй байдал, сүлжээний лаборатори" нь Dell-ийн иж бүрэн компьютер, Fortinet-ийн шинэ шийдэл бүхий кибер аюулгүй байдлын төхөөрөмжүүдээр тоноглогдсон тул суралцагчдыг бодит орчинд ажиллах ур чадварт сургахад дөхөм болж буйгаараа онцлогтой лаборатори юм.
Цахим аюулгүй байдал · Компьютерын сүлжээний аюулгүй байдал · Компьютерын сүлжээний аюулгүй байдлын шинжилгээ · Мэдээллийн аюулгүй байдал · Компьютерын сүлжээний аюулгүй байдлын менежмент
Дүрс боловсруулалт, симуляцын лаборатори

Дүрс боловсруулалт, симуляцын лаборатори нь Siemens PLC, эмбеддэд хавтан болон сенсорууд, Dell-ийн иж бүрэн компьютероор тоноглогдсон.
Автомат удирдлагын систем · Эмбеддэд систем · Автомат систем дэх машин сургалт · Чадлын электроник · Сенсор ба интерфэйсийн техник · Роботикс
Электроник, автоматжуулалтын сургалт-судалгааны лаборатори
.jpg)
Энэхүү лабораторийг 2020 онд Европын холбооноос хэрэгжүүлдэг Erasmus программын хүрээнд EU-MON төслөөс санхүүжүүлж байгуулсан. 2024 онд дахин шинэчлэлт хийгдсэн ба CPU: i9-12900K (24 CPU) ~3.2GHz, 96GB, 2TB SSD админ компьютер болон Zero Client Terminal компьютертой. Сургалтын хавтан (NI Elvis II) болон түүний модулиуд, тоон осциллоскоп, генератор зэрэг тоног төхөөрөмжтэй.
Электрон хэлхээ · Чадлын электроник · Хагас дамжуулагч элемент
Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 11 лаборатори нь оюутнуудад онолын мэдлэгийг бодит орчинд туршиж, бататгах боломжийг олгож байна.