Хөтөлбөр: Компьютерын ухаан

Индекс: D 061301

 

 

 Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

 

Олон улсын стандартад нийцсэн онолын суурь мэдлэгтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн ололтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх, шийдлийг боловсруулах, хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд компьютерийн ухааны хөтөлбөрийн зорилго оршино.
         

         

Мэргэжил: Компьютерын ухаан

 

 

  •     Сургалтын хөтөлбөрийг олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, стандартад нийцүүлэх
  •     Бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанарыг улам сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  •     Сургалтын кредит тогтолцоо болон шавь төвтэй сургалтад шилжих

Хөтөлбөрийн олгох зэрэг: Компьютерын ухааны бакалавр

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2002

Магадлан итгэмжлэгдсэн он: 2018

 

 

  • Математик, шинжлэх ухаан, инженерийн мэдлэгийг хэрэглэх;
  • Өгөгдлийг шинжлэх, тайлж ойлгох болон туршилт явуулах, туршилт зохиомжлох;
  • Нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, үйлдвэрлэл дэх бодлого, асуудлыг шийдвэрлэх тусгай шаардлагад нийцсэн тооцооллын системийг зохиомжлох;
  • Технологи, инженерчлэлийн асуудлуудыг тодорхойлох, томьёолох, шийдвэрлэх;
  • Технологи, инженерчлэлийн шийдлийн цар хүрээг ойлгох;
  • Орчин цагийн технологийн ололт амжилтыг нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, инженерчлэлийн практикт хэрэглэх;
  • Үр бүтээлтэй харилцааны чадвартай байх;
  • Төрөл бүрийн ур чадвар, мэдлэгтэй гишүүдтэй баг, ажлын хэсэгт ажиллах чадвартай байх;
  • Ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагаа ойлгох;

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.