МТЭС-ийн сургууль гурван тэнхимд бакалаврын 12 хөтөлбөр, магистрын 12 хөтөлбөрт, докторын 5 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.
Бакалаврын сургалтын хөтөлбөр дараах бүтэцтэй:

  • Ерөнхий суурь: Дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой заавал болон сонгон судлах хичээлүүд.
  • Мэргэжлийн суурийн хичээл: Хөтөлбөрийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой заавал судлах хичээл.
  • Мэргэших хичээл: Тухайн хөтөлбөрийн мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох хичээлүүд.
        1. Заавал судлах хичээл
        2. Сонгон судлах хичээл
  • Чөлөөт сонгон: Хавсарга болон хос хөтөлбөрөөр суралцах, магистрын хөтөлбөрийн зарим хичээлийг судлах, өөр хөтөлбөрийн суурь мэдлэг олж авах, өөрийн хөтөлбөрт тусгасан мэргэших хичээлээс нэмэлтээр судлахад зориулагдсан хичээлүүд. Тухайн хичээл залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал үзнэ.

Хичээл болгоны ард байгаа улирал нь тухайн хичээлийг хэзээ үзэхэд тохиромжтойг нь заадаг. Хувийн төлөвлөгөө зохиохдоо тухайн хичээлийн ард байгаа улиралд үзнэ гэж зохиовол хамгийн хурднаар хамгийн ажилтай сурна. Элсэж орсон жилийн намраас 1-р улирал гэж тоолдог. Улирал тэгш бол хавар, улирал сондгой бол намар ордог хичээл гэж ойлгож болно.
Хичээл бүрийн төлөвлөгөө, үнэлгээ, сурах бичиг, тухайн хичээлээр юу үзэх талаар дэлгэрэнгүйг СИСИ-ээс үзнэ. 

Мэдээлэл, компьютерын ухаан тэнхим
Мэргэжлийн нэр Мэргэжлийн индекс Төлөвлөгөө Хичээлийн уялдаа холбоо   Товч мэдээлэл
1 Компьютерын ухаан  D061301 2023 харах харах
2 Мультимедиа технологи D061203 2023 харах харах
3 Мэдээллийн систем D061303 2023 харах харах
4 Мэдээллийн технологи D061304 2023 харах харах
5 Программ хангамж D061302 2023 харах харах
Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим
Мэргэжлийн нэр Мэргэжлийн индекс Төлөвлөгөө Хичээлийн уялдаа холбоо  Товч мэдээлэл 
1 Компьютерын сүлжээ D061201 2023 харах харах
2 Холбооны технологи D071406 2023 харах харах
3 Электроникийн инженерчлэл D071401 2023 харах харах
Хэрэглээний математикийн тэнхим
Мэргэжлийн нэр Мэргэжлийн индекс Төлөвлөгөө Хичээлийн уялдаа холбоо  Товч  мэдээлэл
1 Статистик  D054201  2023 харах харах
2 Хэрэглээний математик D054102 2023 харах харах
3 Хэрэглээний математик /хавсарга/ D054102 2023 харах харах
4 Статистик /хавсарга/ D054201  2023 харах харах