Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим
Түүхэн замнал
1965 оноос радио-физикч, радио-электроникч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь манай тэнхимийн үндэс байсан юм. Техник технологийн хөгжлийн хурдцыг даган манай улсад электроникийн инженерүүдийн хэрэгцээ ихээр бий болсон тул 1990 онд МУИС-ийн ФМФ-д электроникийн ангийг нээн 1994 онд анхны төгсөлтөө хийсэн.
Радио-физикч, радио-электроникч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн — тэнхимийн үндэс тавигдсан.
МУИС-ийн ФМФ-д электроникийн ангийг нээсэн (анхны төгсөлт 1994 онд).
Электроникийн салбарын багш нарын саналаар Мэдээллийн Технологийн Сургууль байгуулагдсан.
Электроник болон Холбооны технологийн тэнхмүүдийг нэгтгэн (захирлын А-19 тоот тушаал) Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим /ЭХИТ/ болгосон.
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр шинээр байгуулагдсан Мэдээллийн Технологи, Электроникийн сургуульд харьяалагдаж байна.
Сургалтын хөтөлбөр
Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн хурдацаас улбаалсан хүний нөөцийн эрэлтийг харгалзан нэн шаардлагатай мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.
Багшлах боловсон хүчин
Багшлах боловсон хүчин маань өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн эрдэмтдээс бүрдсэн бөгөөд дотоодын болон олон улсын хамтарсан олон төсөл хэрэгжүүлж, тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсноор эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ ч өсөн нэмэгдэж, өдгөө мэргэжлийн салбартаа манлайлах байр суурийг хэдийнээ эзэлжээ.
Оюутны амжилт
Манай оюутнууд Монгол улсынхаа төдийгүй бүс нутаг, олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож, ямагт өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Манай төгсөгчид Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэх байгууллагуудад ажилладаг.
Цаашдын зорилт
Бид үйл ажиллагааныхаа цаашдын зорилтоо ахисан түвшний сургалтыг төлөвшүүлэх, гадаад харилцааг судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг нягт уялдуулж Монгол улсын хөгжлийн бодлого, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрт нийцүүлэх, Монгол улсын мэдлэгт тулгуурласан эдийн засгийн хөгжилд өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийн нөлөөг нэмэгдүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.
Мэдээллийн Технологи, Электроникийн сургууль · Монгол Улсын Их Сургууль