;

Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Компьютерын сүлжээ"-ний  олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадыг төгсөлтийн 10 жилийн ой нь тохиож буй "Компьютерын сүлжээ хөтөлбөрийн 2015 оны төгсөгчид" ивээн тэтгэж оролцлоо. Энэхүү олимпиадад 1-4-р түвшний 40 оюутан оролцож оюун ухаан, инженерийн ур чадвараа сорин өрсөлдлөө. Олимпиад нь жил бүр 2 түвшинтэй зохион байгуулагддаг бөгөөд түвшин тус бүрд 1-3 байр шалгаруулав. 

Шагналт байранд шалгарсан оюутнуудад ивээн тэтгэгчийг төлөөлж 2015 оны төгсөгч, ангийн дарга Г.Гомбодорж, сургуулийг төлөөлж МТЭС-ийн захирал профессор Б.Ганбат, зохион байгуулагчийг төлөөлж ЭХИТ-ийн дэд профессор Д.Баттулга нар шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцлоо. 

I түвшинд байр эзэлсэн оролцогчид:

  • 1-р байр 4550 оноо - Программ хангамж хөтөлбөрийн оюутан Ө.Мөнхбаяр
  • 2-р байр 4050 оноо - Программ хангамж хөтөлбөрийн оюутан А.Баяр-Од
  • 3-р байр 3850 оноо - Мэдээллийн систем хөтөлбөрийн оюутан Ж.Буяндэлгэр

II түвшинд байр эзэлсэн оролцогчид:

  • 1-р байр 3000 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Б.Лхамжав
  • 2-р байр 2900 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Э.Цэнгүүн
  • 3-р байр 2900 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Э.Энхбаяр

1-р байр 3000 оноо - Компьютерын сүлжээ хөтөлбөрийн оюутан Б.Лхамжав

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. Олимпиадыг ивээн тэтгэж тэнхим, хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжин ажилласан Г.Гомбодорж даргатай "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн 2015 оны төгсөгчдөдөө талархсанаа илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Мэдээг хуваалцах