;
Компьютерын сүлжээний улсын XII олимпиадад манай оюутнууд өндөр амжилт гаргалаа

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимээс анх санаачлан зохион байгуулж эхэлсэн Компьютерын сүлжээний улсын олимпиадыг энэ жил Үндэсний Батлах Хамгаалахын Их Сургууль 12 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад манай сургуулийн оюутнууд жил бүр амжилттай оролцож ирсэн амжилтаа бататган тэргүүн байруудыг эзлэв.

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Т.Тэлмүүний удирдан бэлдсэн оюутнууд маань дараах амжилтыг гаргалаа.

1-р байр МУИС-МТЭС-Компьютерын сүлжээ ангийн оюутан А.Ангараг 8 оноо

2-р байр МУИС-МТЭС-Компьютерын сүлжээ ангийн оюутан Л.Ариунхишиг 8 оноо

3-р байр МУИС-МТЭС-Программ хангамж ангийн оюутан Д.Буянжаргал 7 оноо

4-р байр МУИС-МТЭС-Компьютерын сүлжээ ангийн оюутан Б.Буянжаргал 5 оноо

5-р байр ШУТИС-ХМТС- Б.Нямдорж 5 оноо

6-р байр МУИС-МТЭС-Компьютерын сүлжээ ангийн оюутан П.Тэмүүжин 5 оноо