БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТ

Элсэлтийг МУИС-ийн элсэлтийн системээр зохион байгуулна. МУИС-д бүртгүүлэх, элсэх, оюутан болох бүх үйл ажиллагааг цахимаар болно. Энэ дээр дарж элсэлтийн системийн заавар болон бусад мэдээллийг аваарай.

 

  Эхлэх огноо Дуусах огноо
Элсэх хүсэлт гаргах 2025.06.03 2025.06.23
Элсэх эрх олгох 2025.06.24 -
Оюутан болох хүсэлт илгээх 2025.06.25 2025.08.08
 
  • Элсэх эрх олгох гэдэг нь бүртгүүлэгч болзол хангасан хөтөлбөр буюу мэргэжлээс сонгож элсэгч болох юм. Дэлгэрэнгүй
  • Оюутан болох хүсэлт илгээх гэдэг нь МУИС бакалаврын хөтөлбөрт элсэх эрхээ баталгаажуулсан элсэгч нь цахимаар бүртгүүлж МУИС-ийн оюутан болох юм. Дэлгэрэнгүй

МУИС, МТЭС-н 2025-2026 оны хичээлийн жилд дараах 12-н хөтөлбөрөөр элсэлт авна. Тухайн хөтөлбөр дээр дарж зорилго, эзэмших мэдлэг, ур чадвар, ажлын байр, судлах хичээл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй.

 

Хөтөлбөр

Элсүүлэх тоо (Нийслэл)

Элсүүлэх тоо (Орон нутаг)

СУУРЬ шалгалт (70%) ДАГАЛДАХ шалгалт (30%) Босго оноо
 Компьютерын ухаан* 25 25 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл
490
Мультимедиа технологи  (Компьютер график ) 13 12 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл
 Мэдээллийн систем 25 25 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл
 Мэдээллийн технологи* 25 25 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл
 Программ хангамж* 63  62 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл
Хиймэл оюун        
 Компьютерын сүлжээ 38 37 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл

Холбооны технологи (Холбооны инженер)

25 25 Математик Физик
Англи хэл
 Электроникийн инженерчлэл* 50 50 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл
 Компьютерын инженерчлэл  25 25  Математик  Физик
Англи хэл
 Статистик* 30 30 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл
 Хэрэглээний математик 30 30 Математик
Физик
Нийгэм судлал
Англи хэл

*Дээд боловсролын тэргүүлэх мэргэжил буюу зээл, буцалтгүй тусламжаар сурах эрхтэй

Суурь шалгалт нь математик, дагалдах шалгалт нь физик, англи хэл, эсвэл нийгэм судал үед сонгож болох хөтөлбөрийн жагсаалт.

 

Суурь шалгалт нь физик, дагалдах шалгалт нь англи хэл эсвэл нийгэм судал үед сонгож болох хөтөлбөрийн жагсаалт.

 

Тэтгэлэг

МУИС нь суралцагчдын амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажилд оролцож сайн үр дүн гаргах, бүтээл хэвлүүлэх зэрэг суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор МУИС-иас олгох тэтгэлэг болон гадаад дотоодын байгууллага, сан, төгсөгч, хувь хүний нэрэмжит тэтгэлгийг олгох үйл ажиллагааг зохион байгуулж Ахисан түвшний болон Бакалаврын түвшний суралцагчид зориулан 40 гаруй тэтгэлгийг жил бүр 1000 орчим суралцагчдад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож байна. Дэлгэрэнгүй 

МТЭС-иас олгож байгаа боломж

  • МТЭС-ийн оюутнууд програмчлал, электроник, компьютерын сүлжээ, ровокон гэх мэт үндэсний олимпиад, тэмцээнд түрүүлдэг, Азийн бүсийн программчлалын олимпиадаас медаль авсан багийн гишүүн болж олон улсын уралдаан тэмцээнд өөрийгөө сорих
  • Италийн Трэнтогийн Их сургууль хамтарсан Компьютерын ухаан, Электроникийн инженерчлэл 3+1 хөтөлбөрөөр сурах (МУИС болон Трэнтогийн Их сургууль хос дипломтой төгсөнө)
  • Манай оюутнууд МИРАПРО компаний бүтэн тэтгэлэгт (сургалтын төлбөр, амжиргааны зардал) хөтөлбөрт хамрагдаж мэргэжлээрээ Японд ажиллах
  • МУИС нь суурь шинжлэх ухаан дээр суурилсан шинэ бий болж байгаа мэргэжил рүү хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг онцлогтой. Тухайлбал Data analysis, AI, Big data, IoT, Cyber Security гэх мэт.

Монгол улсын их сургуулиудын ранкад тэргүүлдэг, дэлхийн их сургуулиудын ранкад эрэмбэлэгдсэн МУИС-д сурахыг урьж байна.

Холбоо барих

Оюутны хөгжлийн бодлогын газар

Элсэлтийн үйл ажиллагаа, дүрэм журамтай холбоотой асуудлаар холбогдох

  •  Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот
  •  elselt@num.edu.mn
  •  75754400, 77307730 - 1122, 1123, 1124, 1125
  •  МУИС - Элсэлт

Цахим шилжилт бодлогын газар

Системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох

  •  E-Номын сан, 514 тоот
  •  75754400, 77307730 - 1153, 1151

 

 

Мэдээг хуваалцах