МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээ Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийг байгуулагдсан. МТЭС нь Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим, Хэрэглээний математикийн тэнхим, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим гэсэн 3-н тэнхим, сургалтын 18 лаборатори, 82 багш, сургалтын 24 ажилтай бакалаврын 10 хөтөлбөр, магистрын 13 хөтөлбөр, докторын 5-н хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Машин сургалт, хиймэл оюун ухаан, математик загварчлал, радио долгион, гурван хэмжээст дэлгэц, дүрс боловсруулалт, оптимизац, цахим хэл боловсруулалт, компьютерын сүлжээ, криптографи, дуу боловсруулалт, кибер аюулгүй байдал, утасгүй холбоо, дараа үеийн сүлжээ, алдаа засах кодлол, шингэн кристаллын цахилгаан оптик, компьютер график, дохио боловсруулалт, роботикс, VLSI дизайн, Vritual Reality, эмбедэд систем, дохио боловсруулалт, мэдээллийн аюулгүй байдал, электроник, нано транзисторын загварчлал, чип дизайн, динамик системийн загварчлал чиглэлээр судалгаа хийж байна. |