МУИС МТЭС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 дүгээр сарын 07, 08-ний өдөр 15:00-17:30, 10:00-12:30 цагийн хооронд хичээлийн 8-р байрны 204 тоотод бакалавр болон магистр, докторын гэсэн хоёр түвшинд амжилттай зохион байгуулав. МТЭС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд тэнхимийн түвшинд эхний гурван байр эзэлсэн шилдэг судалгаанууд хэлэлцүүлэгдлээ. Бакалаврын түвшний 7, магистр/докторын түвшний 4 оюутан нийт 11 оюутан судалгааны бүтээлээ ирүүлэн илтгэл хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээ, судалгаагаар тэргүүлсэн оюутан, удирдагч багш нартаа халуун баяр хүргэе.