МТЭС-ийн сургууль гурван тэнхимд бакалаврын 14 хөтөлбөр, магистрын 12 хөтөлбөрт, докторын 5 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.
Бакалаврын сургалтын хөтөлбөр дараах бүтэцтэй:
- Ерөнхий суурь: Дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой заавал болон сонгон судлах хичээлүүд.
- Мэргэжлийн суурийн хичээл: Хөтөлбөрийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой заавал судлах хичээл.
- Мэргэших хичээл: Тухайн хөтөлбөрийн мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох хичээлүүд.
1. Заавал судлах хичээл
2. Сонгон судлах хичээл - Чөлөөт сонгон: Хавсарга болон хос хөтөлбөрөөр суралцах, магистрын хөтөлбөрийн зарим хичээлийг судлах, өөр хөтөлбөрийн суурь мэдлэг олж авах, өөрийн хөтөлбөрт тусгасан мэргэших хичээлээс нэмэлтээр судлахад зориулагдсан хичээлүүд. Тухайн хичээл залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал үзнэ.
Хичээл болгоны ард байгаа улирал нь тухайн хичээлийг хэзээ үзэхэд тохиромжтойг нь заадаг. Хувийн төлөвлөгөө зохиохдоо тухайн хичээлийн ард байгаа улиралд үзнэ гэж зохиовол хамгийн хурднаар хамгийн ажилтай сурна. Элсэж орсон жилийн намраас 1-р улирал гэж тоолдог. Улирал тэгш бол хавар, улирал сондгой бол намар ордог хичээл гэж ойлгож болно.
Элсэлтээс төгсөлт хүртэлх оюутан болох, хувийн төлөвлөгөө зохиох, засах, хичээл сонгох, цуцлах, төгсөх хүсэлт гаргах гэр мэт сургалтын бүхий л үйл ажиллагаа СИСИ системээр явагдана. Заавартай тахилцах
Хичээл бүрийн төлөвлөгөө, үнэлгээ, сурах бичиг, тухайн хичээлээр юу үзэх талаар дэлгэрэнгүйг СИСИ-ээс үзнэ.
Хувийн төлөвлөгөө зохиохдоо дараах хүснэгтэд байгаа жишиг төлөвлөгөөг үзээд түүний дагуу зохиохыг санал болгож байна.
Хичээлийн уялдаа холбоо гэдэг нь ямар хичээл үзэж байж дараагийн хичээлийг үзэхийг зааж өгсөн холбоо юм . СИСИ-ээс үзэх заавар.
- * Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
- ** Урьдчилсан магадлан итгэмжлэлд орсон
| Мэдээлэл, компьютерын ухаан тэнхим | ||||||
| № | Мэргэжлийн нэр | Мэргэжлийн индекс | Төлөвлөгөө (2025 оноос хойших элсэгч Төлөвлөгөө 2025 хичээллэнэ) | Жишиг төлөвлөгөө (Хувийн төлөвлөгөө зохиохдоо ашиглана) | Хичээлийн уялдаа холбоо | Хөтөлбөрийн танилцуулга |
| 1 | Компьютерын ухаан | D061301 | харах | |||
| 2 | **Мультимедиа технологи | D061203 | Tөлөвлөгөө 2025 | харах | ||
| 3 | *Мэдээллийн систем | D061303 | харах | |||
| 4 | *Мэдээллийн технологи | D061304 | харах | |||
| 5 | *Программ хангамж | D061302 | харах | |||
| 6 | **Хиймэл оюун | D061902 | Tөлөвлөгөө 2025 | Жишиг төлөвлөгөө 2025 | Мод 2025 | харах |
| Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим | ||||||
| № | Мэргэжлийн нэр | Мэргэжлийн индекс | Төлөвлөгөө (2025 оноос хойших элсэгч Төлөвлөгөө 2025 хичээллэнэ) | Жишиг төлөвлөгөө (Хувийн төлөвлөгөө зохиохдоо ашиглана) | Хичээлийн уялдаа холбоо | Товч мэдээлэл |
| 1 | *Компьютерын сүлжээ | 061201 | харах | |||
| 2 | * Холбооны технологи | 071406 | харах | |||
| 3 | *Электроникийн инженерчлэл | 071401 | харах | |||
| 4 | Компьютерын инженерчлэл | 071404 | Tөлөвлөгөө 2025 | Мод 2025 | харах | |
| Статистик, хэрэглээний математикийн тэнхим | ||||||
| № | Мэргэжлийн нэр | Мэргэжлийн индекс | Төлөвлөгөө (2025 оноос хойших элсэгч Төлөвлөгөө 2025 хичээллэнэ) | Жишиг төлөвлөгөө (Хувийн төлөвлөгөө зохиохдоо ашиглана) | Хичээлийн уялдаа холбоо | Товч мэдээлэл |
| 1 | *Статистик | D054201 |
Tөлөвлөгөө 2025 (тун удахгүй) |
харах | ||
| 2 | *Хэрэглээний математик | D054102 |
2025 (тун удахгүй) |
Мод 2023 | харах | |
| 3 | Хэрэглээний математик /хавсарга/ | D054102 |
2025 (тун удахгүй) |
Мод 2023 | харах | |
| 4 | Статистик /хавсарга/ | D054201 |
2025 (тун удахгүй) |
Мод 2023 | харах | |
Давхар зэргийн хөтөлбөр
Манай сургууль Италийн Трэнтогийн их сургуулийн Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны сургуультай хамтарсан 3+1 давхар зэргийн бакалаврын Компьютерийн ухаан, Электроникийн инженерчлэл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр хөтөлбөрт хамрагдсанаар МУИС болон Трэнтогийн их сургуулийн хос дипломтой, давхар зэрэгтэй төгсөх боломжтой. Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Тэтгэлэг
МУИС нь суралцагчдын амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажилд оролцож сайн үр дүн гаргах, бүтээл хэвлүүлэх зэрэг суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор МУИС-иас олгох тэтгэлэг болон гадаад дотоодын байгууллага, сан, төгсөгч, хувь хүний нэрэмжит тэтгэлгийг олгох үйл ажиллагааг зохион байгуулж Ахисан түвшний болон Бакалаврын түвшний суралцагчид зориулан 40 гаруй тэтгэлгийг жил бүр 1000 орчим суралцагчдад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож байна. Дэлгэрэнгүй