Хөтөлбөр: Хиймэл оюун (Artificial Intelligence)

Индекс: D 061902

 

 

 

Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

 


Хиймэл оюун хөтөлбөрийн боловсролын зорилго нь суралцагчдад өгөгдөлд суурилсан шийдлийг боловсруулах, машин сургалт болон гүн сургалтын загвар зохиомжлох, сургах, үнэлэх, оюун ухаант систем бүтээх, хөгжүүлэх, засварлах суурь болон хөрвөх чадварыг эзэмшүүлэх явдал юм.

 Цуглуулах багц цаг: 127

 

 

 

Хөтөлбөрийн боловсролын зорилго

                     

Мэргэжил: Хиймэл оюун

 

 

Дээрх зорилгуудыг дараах байдлаар илэрхийлж болно. Үүнд:

  • Мэргэжлийн суурь мэдлэг: Тооцоолол, компьютерын ухаан, математик, хиймэл оюуны ойлголт, онол, зарчмуудын гүнзгий мэдлэгийг бүтээлч, шинэлэг байдлаар ашиглах.
  • Танин мэдэхүйн ур чадвар: Бодит асуудлыг танин мэдэх, шийдвэрлэх, шинжилгээ хийх, үр дүнтэй шийдэл боловсруулах.
  • Техникийн ур чадвар: Машин сургалт болон гүн сургалтын загвар зохиомжлох, сургах үнэлэх, оюун ухаант систем хөгжүүлэх, засварлах.
  • Хувь хүний болон нийтлэг ур чадвар: Багаар ажиллахад идэвхтэй оролцох, удирдах, үр дүнтэй харилцах, тасралтгүй суралцах, энтерпренер чадвартай байх.
  • Мэргэжлийн ёс зүй ба хариуцлага: Мэргэжлийн ёс зүйг сахиж, нийгмийн хариуцлагатай ажиллах.

Эдгээр зорилго нь төгсөгчдийг мэргэжлийн түвшний хиймэл оюуны мэргэжилтэн болгон бэлтгэхэд чиглэгддэг.

Хөтөлбөрийн олгох зэрэг: Хиймэл оюуны бакалавр

 

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2025

Магадлан итгэмжлэгдсэн он: 2025

 

 


Бид хөтөлбөрийн сургалтын үр дүнг хичээл тус бүр дээр тусгаж байгаа эсэхийг шалгаж, хөтөлбөрөө сайжруулахыг зорьж ажилладаг. Хөтөлбөрийн үр дүнг хичээл бүр дээр тусгаж байгааг харуулахдаа доорх 3 түвшинд хувааж авч үздэг. Үүнд: А.Зааж, ойлгуулах; Б.Хэрэглэх, хэрэгжүүлэх; В.Үнэлэх, дүгнэх

ХБЗ1 Мэргэжлийн суурь мэдлэг

  • Хиймэл оюуны ойлголт, онол, зарчим, машин сургалт, гүн сургалт болон нейроны сүлжээг ойлгодог байх
  • Компьютерын ухаан, математик, статистикийн мэдлэг болон магадлалын техникүүдийг хиймэл оюуны загвар хөгжүүлэх болон шинжилгээ хийхэд ашигладаг байх

ХБЗ2 Танин мэдэхүйн ур чадвар

  • Шүүмжлэлт сэтгэлгээ, инновацлаг хандлагаар бодит асуудлыг хөндсөн шийдлийг хөгжүүлдэг байх
  • Өгөгдлөлд суурилсан техникүүдийг ашиглан мэдээллийг гаргаж авах, хиймэл оюуны систем, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргадаг байх

ХБЗ3. Техникийн ур чадвар

  • Программчлалын хэл, машин болон гүн сургалтын загвар хөгжүүлэх, сургах нийтлэг фрэймворкуудыг ашиглан хиймэл оюуны шийдлүүдийг хэрэгжүүлдэг байх
  • Чиглүүлэгтэй, чиглүүлэггүй, машин сургалтын загварыг зохиомжлох, сургах, үнэлдэг байх
  • Эх хэл боловсруулалт, яриа танилт, дүрс боловсруулалт, хиймэл оюунд суурилсан эмбеддэд систем зэрэг биеэ даасан системийн аппликейшн хөгжүүлдэг байх

ХБЗ4. Хувь хүний болон нийтлэг ур чадвар

  • Хиймэл оюуны системүүдийг зохиомжлох болон хөгжүүлэхийн тулд олон төрлийн оролцогчтой багт үр дүнтэй ажилладаг байх
  • Хиймэл оюуны ойлголт, судалгааны үр дүн, техникийн шийдлийг техникийн болон техникийн бус сонсогчдод ойлгуулдаг, тайлбарладаг, харилцдаг байх
  • Хиймэл оюуны сүүлийн үеийн дэвшил, салбарын чиг хандлагын талаар байнга мэдээлэл авахын тулд тасралтгүй суралцдаг байх
  • Хиймэл оюуны мэдлэгийг инноваци, старт-ап, бизнесийн стратегид ашигладаг байх

ХБЗ5. Мэргэжлийн ёс зүй ба хариуцлага

  • Мэргэжлийн ёс зүй, хариуцлага, хиймэл оюуны хэм хэмжээ зэрэгт ёс зүйн зарчмуудыг хэрэглэх болон мөрдөх

 

 

 

 

 

 

 

Мэдээг хуваалцах