📘 "Физикийн тулгуур ойлголтууд"

ЕБС төгсөгчид, Их сургуулийн элсэгч нарт зориулсан цахим хичээл

Байгалийн шинжлэх ухааны тулгуур ойлголтыг хангалтай авч чадахгүй байгаагаас их сургуульд инженер, технологийн чиглэлээр сурах хүндрэлтэй байдаг. Тиймээс Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн бакалаврын 14 хөтөлбөрт (дэлгэрэнгүй) ордог 200 гаруй хичээлийг үзэхэд заавал мэдэх ёстой физикийн 20-н ойлголт, математикийн 2 ойлголт, нийт 22 ойлголтыг цахим хичээл болгон хүргэж байна.

Нэг ойлголт 7-20 минут бичлэг болон бататгах 3-н асуулттай. Бататгах асуултад хариулж хир ойлгосноо сорьж үзээрэй. Сорих асуултад зөв хариулж байвал дараагийн ойлголтыг үзэх, буруу хариулбал дахин үзэхийг зөвлөж байна. Эдгээр ойлголтыг мэддэг байхад:

  1. Электроникийн инженерчлэл, Компьютерын инженерчлэл, Компьютерын ухаан, Мэдээллийн технологи, Программ хангамж, Мультимедиа технологи, Мэдээллийн систем, Хиймэл оюун, Компьютерын сүлжээ, Холбооны технологи, Статистик, Хэрэглээний математик хөтөлбөр, цахилгааны чиглэлээр их сургуульд сурахад амархан байх болно. Зүйрлэвэл: Тоог үржүүлж, хуваахад үржүүлэхийн хүрд мэддэг байх ёстой шиг.
  2. Физикийн элсэлтийн шалгалтын 9-11 асуулт буюу 18-22% бүрэн хариулах боломжтой.
  3. ЕБС-ийн багш нар хичээлдээ ашиглаж болно.

Физикийн тулгуур ойлголтууд цахим хичээл нь ЕБС, их сургуулийн хооронд үүсэн зөрөөг багасгаж их сургуульд сурах бэлтгэл болно.

Энэхүү хичээлийг Азийн физикийн 23 дугаар олимпиадын практикт туршилтын бодлого болон туршилтын төхөөрөмжийг зохиож олон улсад өндөр үнэлэгдсэн, ЕБС-ийн физикийн сурах бичгийн зохиогч, МТЭС-ийн ЭХИТ-ийн ахлах багш Б.Бат-Отгон хийсэн тул та бүгдэд ойлгомжтой байх болно. Өөрийн туршлага, мэдлэг дээр тулгуурлаж нээлттэй цахим хичээл боловсруулж өгсөн Б.Бат-Отгон багшдаа баярлалаа.

Сэдэв бүр дээр дарж хичээлээ үзээрэй.

 

Д/д Сэдэв
1 Цахилгаан цэнэг гэж юу вэ?
2 Кулоны хууль
3 Биесийг цэнэглэх аргууд
4 Цахилгаан орон гэж юу вэ?
5 Цахилгаан орны гауссын хууль
6 Цахилгаан потенциал
7 Цахилгаан гүйдэл
8 Омын хууль
9 Цуваа, зэрэгцээ эсэргүүцэгчүүд
10 Киргхофын хуулиуд
11 Энерги
12 Чадал
13 Конденсатор
14 Зэрэгцээ ба Цуваа конденсаторууд
15 Соронзон орон
16 Амперийн хууль
17 Амперийн хүч
18 Фарадейн хууль
19 Индукцлэлийн ороомог
20 π (пи) ба e тоо
21 Хэлбэлзэл ба дохио
22 Комплекс тоо

Мэдээг хуваалцах