Хөтөлбөр: Мэдээллийн систем

Индекс: D061303

 

 

 Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

 

Мэдээллийн системийн архитектур, өгөгдлийн сангийн удирдлага, сүлжээний зохион байгуулалт, аюулгүй байдлын талаар гүнзгий мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлэх мөн мэдээллийн системийн инженерээр хөрвөх чадвартай, мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай, мэдлэгтэй, ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэхэд чиглэгддэг.

 Цуглуулах багц цаг: 126

 

 

 Хөтөлбөрийн боловсролын зорилго

         

Мэргэжил: Мэдээллийн систем

 

 

 

  • Асуудал шийдвэрлэх чадвар: Мэдээллийн системийн асуудлыг тодорхойлох, шинжлэх, үр дүнтэй шийдэл боловсруулах чадвар суулгах.
  • Бизнесийн мэдлэг: Бизнесийн үйл ажиллагааг ойлгох, бизнесийн шийдвэр гаргалтад мэдээллийн системийг үр ашигтай ашиглах чадвар олгох.
  • Харилцаа ба хамтын ажиллагаа: Багийн ажилд идэвхтэй оролцох, үр дүнтэй харилцах, төслийн баримт бичиг боловсруулах чадвар суулгах.
  • Мэргэжлийн ёс зүй ба нийгмийн хариуцлага: Мэргэжлийн ёс зүйг сахих, мэдээллийн системийн нөлөөллийг ойлгож, нийгмийн хариуцлагатай ажиллах талаар сургах.
  • Амьдралын туршийн суралцах чадвар: МХХТ, технологийн шинэчлэл, хөгжилд байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болгох. 

Хөтөлбөрийн олгох зэрэг: Мэдээллийн системийн  бакалавр

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2002

Магадлан итгэмжлэгдсэн он: 2018

 

 

  •      Мэдээллийн системийн чадамж: Мэдээллийн системийн үндсэн үйл ажиллагаа, шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагаа дахь хамтран ажиллах үйл явцыг танин мэдэх, мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, түгээх үйл ажиллагааны үнэ цэнийг ойлгож, хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгч, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх талаар зөвлөмж гаргах
  •      Өгөгдөл, мэдээллийн чадамж: Мэдээллийн эх сурвалж, төрлөөс үл хамааран байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагыг удирдахад туслах зорилгоор өгөгдлийг цуглуулах, цэгцлэх, эмхлэх, боловсруулах, өгөгдлийн ба мэдээллийн удирдлага, өгөгдөл ба бизнесийн аналитик хийх буюу шинжлэх, өгөгдөл ба мэдээллийг боловсруулах хэрэгслийг хэрэглэх, багтаамж ихтэй мэдээллийн санг ашиглах
  •      Технологийн чадамж: Байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтцэд тохиромжтой архитектур, серверийн зохиомж, хөгжүүлэлт, физик болон үүлэн үйлчилгээ, чадавхийг төлөвлөх, сүлжээ байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн суурилуулалт, тохиргоо, засвар үйлчилгээ хийх, удирдан зохион байгуулах, энтерпрайз архитектурын үндсэн ойлголт, аюулгүй ажиллагааг хангах чадвар болох мэдээллийн, сүлжээний аюулгүй байдлыг хангах, ажиллуулах, хамгаалах, дүн шинжилгээ хийх, турших.
  •      Хөгжүүлэлтийн чадамж: Систем хөгжүүлэх амьдралын циклийг хэрэгжүүлэх, мэдээллийн систем хөгжүүлэх арга техникийг ашиглан хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, бизнесийн асуудлыг шийдсэн системийн зохиомж гаргах, программчлал болон хөгжүүлэлтийн ур чадвараа ашиглан хэрэгжүүлэх, хэрэглэгчийн туршлага (UX), хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн интерфэйс (UI) гаргах.
  •      Байгууллагын хүрээний чадамж: Байгууллагын мэдээллийн технологийн стратегийн удирдлагыг төлөвлөх, хэрэгжүүлэх,  байгууллагын мэдээллийн технологийн чиг үүрэг, түүний үйлчилгээг удирдахад дэмжлэг үзүүлдэг тогтолцоо, туршлага, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх стратеги боловсруулах, процессыг оновчлох, мэдээллийн системийг ёс зүйтэй ашиглах, тооцооллын нөөцийг байгаль орчинд ээлтэй тогтвортой байдлаар ашиглах, нийгмийн тусын тулд мэдээллийн системийг хэрхэн бий болгох, ашиглах чадвараас гадна дижитал инновацийг бий болгох, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх.
  •      Мэдээллийн системийн интеграцийн чадамж: Мэдлэг, мэдээллийг нэгтгэн хэрэгжүүлэх, мэдээллийн системийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төслийн удирдлагын тохирох техникийг сонгож хэрэгжүүлэх, мэдээллийн системийн төсөлд ажилласан туршлага дээрээ үндэслэн чиг хандлага болон арга замыг өөрчлөх, шинэ чиг хандлагыг авч хэрэгжүүлэх, урьдчилан таалаглах аргагүй нөхцөл байдлыг мэдрэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.