Хөтөлбөр: Программ хангамж

Индекс: D 061302

 

 

 

Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

Жишиг төлвөлгөө татах

 

 


Программ хангамжийн хөтөлбөр нь программ хангамжийн инженерчлэл, программ хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процессын бүх түвшинд асуудлыг шинжлэх, шийдвэрлэх, зохиомжлох, хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай инженер бэлтгэх зорилготой.

 Цуглуулах багц цаг: 126

 

 

 

Хөтөлбөрийн боловсролын зорилго

         

Мэргэжил: Программ хангамжийн инженер

 

 


Программ хангамжийн инженерийн хөтөлбөрийн боловсролын зорилго нь оюутнуудад программ хангамжийн системийг зохион бүтээх, хөгжүүлэх, тестлэх, засварлах чадварыг эзэмшүүлэх явдал юм. Эдгээр зорилгуудыг дараах байдлаар илэрхийлж болно. Үүнд:

  • Мэргэжлийн ур чадвар: Оюутнуудыг программчлалын хэл, алгоритм, өгөгдлийн бүтэц, системийн архитектурын талаар гүнзгий мэдлэгтэй болгох.
  • Асуудал шийдвэрлэх чадвар: Оюутнуудад бодит асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ хийх, үр дүнтэй шийдэл боловсруулах чадвар суулгах.
  • Инженерийн ёс зүй ба мэргэжлийн хариуцлага: Мэргэжлийн ёс зүйг сахиж, нийгмийн хариуцлагатай ажиллах талаар сургах.
  • Харилцааны чадвар: Оюутнуудад багийн ажилд идэвхтэй оролцох, үр дүнтэй харилцах, төслийн баримт бичиг боловсруулах чадвар олгох.
  • Тасралтгүй суралцах чадвар: Оюутнуудыг технологийн шинэчлэл, хөгжилд байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй болгох.
  • Бизнес ба удирдлагын мэдлэг: Оюутнуудад програм хангамжийн төсөл удирдах, зохион байгуулах, бизнесийн шаардлагыг ойлгох чадвар суулгах.

Эдгээр зорилго нь төгсөгчдийг мэргэжлийн түвшний програм хангамжийн инженер болгон бэлтгэхэд чиглэгддэг.

Хөтөлбөрийн олгох зэрэг: Программ хангамжийн бакалавр

 

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2002

 

Магадлан итгэмжлэгдсэн он: 2018, 2024

 

 

 


  • Инженерчлэлийн мэдлэг:Инженерчлэлийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд математикийн, шинжлэх ухааны, инженерчлэлийн суурь болон мэргэжлийн мэдлэгээ хэрэглэх
  • Асуудал шийдвэрлэх: Инженерчлэлийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхдээ математикийн, шинжлэх ухааны, инженерчлэлийн суурь болон мэргэжлийн мэдлэгээ хэрэглэдэг, харгалзах мэргэжлийн ном сурах (унших материал) олж ашигладаг, тогтвортой хөгжлийн байр сууринаас дүгнэлт хийдэг байх
  • Шийдэл гаргах, боловсруулах:
  • Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал, соёл, нийгэм, хүрээлэн буй орчны олон хүчин зүйлсийг харгалзан тодорхой хэрэгцээнд нийцсэн инженерийн нарийн төвөгтэй асуудал, систем ба түүний бүрэлдэхүүн хэсэг болон процессын шийдэл гаргах
  • Судалгаа хийх
  • Мэргэжлийн ном, материал судлах, төлөвлөгөө гаргаж туршилт хийх, туршилтын үр дүнг шинжлэх ба тайлбарлах, үнэн зөв үр дүн гаргахын тулд гарсан үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх
  • Орчин үеийн багаж хэрэгсэл ашиглах:
  • Инженерчлэлийн төвөгтэй асуудлыг шийдэхдээ тохирох орчин үеийн инжерчлэлийн арга, нөөц, таамаглал болон загварчлал хийдэг мэдээллийн технологийн багаж зэргийг бүтээх, зөв сонгох, хэрэглэх
  • Инженер ба нийгэм: Нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдал, хууль эрх зүй, соёлын асуудалд дүн шинжилгээ өгч инженерийн мэргэжлийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх
  • Хүрээлэн буй орчин ба тогтвортой байдал:
  • Мэргэжлийн инженерчлэлийн шийдэл нь нийгэм, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөхийг ойлгодог, тогтвортой хөгжих хэрэгцээнд мэдлэгээ хэрэглэдэг байх
  • Ёс зүй: Мэргэжлийн ёс зүй, хариуцлага, инженерчлэлийн хэм хэмжээ зэрэгт ёс зүйн зарчмуудыг хэрэглэх болон мөрдөх
  • Хувийн болон багийн ажиллагаа:
  • Олон салбарын болон олон талт багуудад дангаараа болон багаар үр дүнтэй ажиллах
  • Харилцаа: Олон нийт болон инженерүүд оролцсон инженерчлэлийн нарийн үйл ажиллагаанд тайлан бичих, баримтжуулалтын загвар гаргах, илтгэл тавих, үүрэг даалгавар өгөх болон бусдаас авах зэрэгт амаар болон бичгээр үр ашигтай харилцах
  • Төслийн менежмент: Инженерчлэлийн зарчмуудыг өөрийн болон багийн ажилд багийн гишүүний болон удирдагчийн хувиар хэрэглэх болон салбар дундын төслийг зохион байгуулах
  • Насан турш суралцахуй: Инновац, технологийн хөгжлийг чухлыг өргөн хүрээгээр ойлгож, насан туршдаа суралцах

 

 

 

 

 

 

 

Мэдээг хуваалцах