|
БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТ |
| Элсэлтийг МУИС-ийн элсэлтийн системээр зохион байгуулна. МУИС-д бүртгүүлэх, элсэх, оюутан болох бүх үйл ажиллагааг цахимаар болно. Энд дарж элсэлтийн системийн заавар болон бусад мэдээллийг аваарай. 2026 оны 06-р сарын 29-ний өдрийн 12:00 цагаас өмнө энд дарж бүртгүүлээрэй. |
| Эхлэх огноо | Дуусах огноо | |
| Бүртгүүлэх | 2026.06.02 | 2026.06.29 |
| Элсэх эрх олгох | 2026.06.30 | 2026.07.08 |
| Оюутан болох хүсэлт илгээх | 2026.07.01 | 2026.07.31 |
МУИС, МТЭС-н 2026-2027 оны хичээлийн жилд дараах 12-н хөтөлбөрөөр элсэлт авна. Тухайн хөтөлбөр дээр дарж зорилго, эзэмших мэдлэг, ур чадвар, ажлын байр, судлах хичээл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй. |
|
Шалгалт, босго оноо |
Манай сургуулийн бүх хөтөлбөрийн шалгалт, босго оноо адилхан
| СУУРЬ шалгалт (70%) | ДАГАЛДАХ шалгалт (30%) | Босго оноо |
|---|---|---|
| Математик |
Нийгэм судлал Англи хэл Физик |
490 |
| Физик |
Нийгэм судлал Англи хэл Математик |
| Компьютерын ухаан* | Орчин үеийн технологийн суурь мэдлэгийг эзэмшиж, ирээдүйн дэвшлийг бүтээлцэхийг хүсэж байна уу? Компьютерын ухааны хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн онолын мэдлэг, практик ур чадварыг олгож, мэдээллийн технологийн салбарын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, программ хангамж хөгжүүлэх, хиймэл оюун ухаан болон бусад дэвшилтэт технологийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. |
|
|
(Компьютер график) |
Мультимедиа технологи мэргэжил нь компьютер болон ухаалаг төхөөрөмж дээрх дуу, дүрс, хөдөлгөөнийг ашиглан хүний амьдралыг илүү сонирхолтой, хялбар болгох дижитал бүтээлүүдийг хийдэг мэргэжил юм. Компьютер болон гар утасны тоглоом, сонирхолтой анимэйшн, киноны тусгай эффект, AR болон VR (виртуал бодит байдал) зэрэг шилдэг бүтээлүүдийг хэрхэн хийдэг Зураг, видео, дуу авиаг эвлүүлэх, шинээр бүтээх, код бичиж сурна. График дизайнер, видео эвлүүлэгч, тоглоом хөгжүүлэгч, дууны инженер, эсвэл метаверс бүтээгч болж, өөрийн гэсэн дижитал ертөнцийг бүтээх боломжтой. |
|
| Мэдээллийн систем |
Мэдээллийн систем нь бизнес, технологи, өгөгдөл, хүний хүчин зүйл болон байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх шийдлийг боловсруулдаг. Дижитал эдийн засаг, хиймэл оюун, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт эрчимтэй хөгжиж буй өнөө үед байгууллагын бизнесийн зорилгыг мэдээллийн технологийн дэмжлэгтэйгээр үр ашигтай удирдах чадвартай мэргэжилтнүүд эрэлттэй байна. |
|
| Мэдээллийн технологи* | Дижитал шилжилт хурдацтай өрнөж буй энэ үед мэдээллийн технологийн мэргэжилтэн дэлхий даяар хамгийн эрэлттэй боловсон хүчний нэг болоод байна. "Мэдээллийн технологи" хөтөлбөр нь онол, практикийг хослуулсан сургалтаар программ хангамж хөгжүүлэх, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээ, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдал, IoT зэрэг орчин үеийн чиглэлээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. Төгсөгчид мэдээллийн технологийн компаниуд, төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагад амжилттай ажиллахаас гадна гарааны бизнесээ эхлүүлэх, судалгаа шинжилгээний чиглэлээр хөгжих боломжтой. |
|
| Программ хангамж* | Программ хангамжийн хөтөлбөр нь бодит асуудлыг шинжилж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн найдвартай, аюулгүй, өргөтгөх боломжтой программ хангамжийн системийг зохион бүтээх, хөгжүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ. Оюутнууд программчлалын суурь мэдлэгээс гадна хиймэл оюун, кибер аюулгүй байдал, DevOps зэрэг орчин үеийн технологийг эзэмшиж, бодит төсөл дээр ажиллан мэргэжлийн туршлага хуримтлуулна. AI хэрэгслийг үр ашигтай ашиглахын зэрэгцээ шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч хандлага, багаар ажиллах болон насан туршийн суралцах чадварыг хөгжүүлдэг. |
|
| Хиймэл оюун | Хиймэл оюун тэсрэлт болж түүнийг хөгжүүлэх гэж дэлхийгээрээ өрсөлдөж байна. Хиймэл оюун яаж ажилладаг вэ? Хиймэл оюун хөтөлбөрөөр суралцах оюутнууд програмчлал, өгөгдлийн сан, математик загварчлал, өгөгдөл олборлолт, хиймэл оюуны алгоритм,загварчлалын суурь мэдлэгийг эзэмшинэ. Хөтөлбөр нь бодит төсөл, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагаар дамжуулан асуудал шийдвэрлэх, инновац бүтээх, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлнэ. Төгсөгчид мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, санхүү, үйлдвэрлэл зэрэг олон салбарт хиймэл оюуны шийдэл боловсруулах, өгөгдлийн шинжээч, машин сургалтын инженер, хиймэл оюун хөгжүүлэгчээр ажиллах боломжтой. Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюуны өнөөгийн эринд хамгийн их эрэлттэй мэргэжилтнийг бэлтгэнэ. |
|
| Компьютерын сүлжээ | Өнөөдөр интернэт, сүлжээ, тэдгээрийн өгөгдлийн урсгалаар бид дэлхий ертөнцтэй холбогдож байна. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон онлайн тоглоом, сошиал орчин, банкны системүүдийн ард Компьютерын сүлжээ хэмээх асар том дэд бүтэц ажилладаг билээ. Тэгвэл ирээдүйн дижитал ертөнцийг хөдөлгөгч энэхүү чухал бүтцийг загварчилж, ажиллуулдаг хүмүүс бол Сүлжээний инженерүүд юм. Энэ мэргэжлийг сонгосноор 5G, Starlink, дата төв зэрэг дэвшилтэт технологиудыг удирдахын зэрэгцээ кибер халдлага, хакеруудаас урьдчилан сэргийлэх хамгийн сонирхолтой салбарт суралцах болно. | |
|
(Холбооны инженер) |
Ирээдүйн холбооны технологийг чи бүтээнэ. Гар утасны сүлжээ, Wi-Fi, 5G, хиймэл дагуул, IoT, радио холбоо гэх мэт бидний өдөр тутам хэрэглэдэг бүх холболтын цаана инженерчлэл байдаг. Холбооны технологи бакалаврын хөтөлбөрт элсэн суралцсанаар орчин үеийн холбооны системийг ойлгож, туршиж, зохион бүтээх чадвартай мэргэжилтэн болно. |
|
| Электроникийн инженерчлэл* | Технологийг хэрэглэгч биш бүтээгч болмоор байна уу? Электроникийн инженерчлэлээр суралцсанаар робот, дрон, ухаалаг төхөөрөмж, автоматжуулалтын системийг зохион бүтээх мэдлэг, ур чадвар эзэмшинэ. Та санаагаа бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, ирээдүйн технологийн шийдлийг бүтээдэг инженер болно. Хиймэл оюуны төлөөх өрсөлдөөн нь хиймэл оюуныг ажиллуулдаг электрон төхөөрөмжтэй болох өрсөлдөөн болжээ. Электроникийн инженерүүд дэлхий даяар эрэлттэй бөгөөд олон салбарт ажиллах боломжтой. |
|
| Компьютерын инженерчлэл | Ирээдүйн технологийг бүтээх инженер болохыг хүсэж байна уу? Компьютерын инженерчлэл нь техник хангамж, программ хангамжийг хослуулан ухаалаг төхөөрөмж, робот, IoT систем, AI шийдэл, эмбеддэд системийг бүтээдэг дэлхий дахинд эрэлттэй мэргэжил юм. Орчин үеийн Robotics, IoT лабораторид бодит төсөл, hackathon, интерншипт оролцож, олон улсын стандартын тоног төхөөрөмж дээр дадлага хийнэ. Төгсөгчид программ хангамж, эмбеддэд систем, роботикс, дата инженерчлэл зэрэг өндөр цалинтай, ирээдүйтэй ажлын байруудад ажилладаг. Ирээдүйгээ өнөөдрөөс бүтээж, технологийн дараагийн шинэчлэлийг хамтдаа бүтээцгээе! |
|
| Статистик* | Амьдралын өдөр бүр санамсаргүй зүйлсийн зүй тогтолтой болохыг болохыг судалдаг, өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тодорхой бус зүйлсийн мөн чанарыг нээн илрүүлж, зөвлөмж шийдвэрийн үндэслэлийг гаргадаг математикийн шинжлэх ухааны нэг салбар юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун, Data analysis их өгөгдөл, өгөгдөл олборлолт, өгөгдөл шинжлэл, ухаалаг технологи, дүрс боловсруулалт, машин сургалт, симуляци гэх мэт хамгийн их эрэлттэй, бүр салбарт ажиллах боломжтой мэргэжил юм. |
|
| Хэрэглээний математик | Технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед AI/хиймэл оюун ухаан/ big data/их өгөгдөл/, санхүүгийн салбарт хэрэглээний математикчидийн эрэлт асар хурдтай нэмэгдэж байна. Хэрэглээний математикч бол инженерчлэл, эдийн засаг, санхүү, биологи, физик, мэдээллийн технологи зэрэг олон салбарын бодит асуудлуудыг математикийн онол, аргуудыг ашиглан загварчилж, шийдвэрлэдэг мэргэжилтэн юм. Өнөөдөр хэрэглээний математикчид бодит асуудлыг математик загвар болгон шийдвэрлэж, алгоритм программ хөгжүүлэлтэд оролцон, эрсдэл тооцоолон, оновчтой шийдвэр гаргахад туслаж, шинжлэх ухаан, технологийн дэвшилд хувь нэмэр оруулан олон салбарт ажилдаг. |
|
*Дээд боловсролын тэргүүлэх мэргэжил буюу зээл, буцалтгүй тусламжаар сурах эрхтэй
МУИС нь суралцагчдын амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажилд оролцож сайн үр дүн гаргах, бүтээл хэвлүүлэх зэрэг суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор МУИС-иас олгох тэтгэлэг болон гадаад дотоодын байгууллага, сан, төгсөгч, хувь хүний нэрэмжит тэтгэлгийг олгох үйл ажиллагааг зохион байгуулж Ахисан түвшний болон Бакалаврын түвшний суралцагчид зориулан 40 гаруй тэтгэлгийг жил бүр 1000 орчим суралцагчдад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож байна. Дэлгэрэнгүй
Боловсролын зээлийн сан нь сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс дараах санхүүгийн дэмжлэг тусламж олгодог. Дэлгэрэнгүй
Шалгуур болон дэлгэрэнгүй тайлбарыг үзэх.
Сургалтын төлбөр нь элсэн он, хичээлээс хамаарч өөр өөр байдаг бөгөөд оюутны сонгосон хичээлийн тооноос хамаар жилд дунджаар 4.5 сая болдог. Энд дарж дэлгэрэнгүй үзэх
Монгол Улсын их сургуулиудыг ранкад тэргүүлдэг, дэлхийн их сургуулиудын ранкад эрэмбэлэгдсэн МУИС-д сурахыг урьж байна. |
Холбоо барих |
|
Оюутны хөгжлийн бодлогын газар Элсэлтийн үйл ажиллагаа, дүрэм журамтай холбоотой асуудлаар холбогдох
|
Цахим шилжилт бодлогын газар Системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох
|