Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад 2025 оны 5 сарын 17-19-ний өдрүүдэд МУИС-ийн Багш, Оюутны Хөгжлийн Төвд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын дүнгийн хурал 2025 оны 5 сарын 19-нд МУИС-ийн I байрны Дугуй танхимд болж, шилдэг оролцогчдоо алдаршуулан, арга хэмжээ амжилттай өндөрлөв.

Тус олимпиадын хамтран зохион байгуулагчаар Цахим хөгжил, Инновац Харилцаа Холбооны Яам, “E-Mongolia”, ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител групп”, Голомт банк, “Lend.mn”, “MIRAI Technologies”, ивээн тэтгэгчээр “Анд Глобал”, “JamoGrand”, “Unlock Capital” зэрэг байгууллагууд ажиллалаа.

Энэ удаагийн олимпиадад нийт 11 их, дээд сургууль, коллежийн 18 багийн 48 оюутан, одтой баг буюу компанийн хөгжүүлэгчдээс бүрдсэн гурван багийн хөгжүүлэгч оролцсон юм.

Тэмцээнд оролцогч багууд 2025 оны 5 сарын 17-ны өдрийн 12:00–17:00 цагийн хооронд нийт 12 бодлого дээр мэдлэг, оюун ухаан, программчлалын ур чадвараараа өрсөлдөж, дараах амжилтуудыг гаргалаа. Үүнд:

Багийн нэр Сургуулийн нэр Бодсон бодлого Бодолтод зарцуулсан хугацаа
  Treaple МУИС-МТЭС 9 809
2 NUM 1.0 МУИС-МТЭС 9 1021
3 Too Late to Execute Шинэ Монгол ТДС 8 646
4 sudoers Шинэ Монгол ТДС 8 876
5 Infinity Мандах Их Сургууль 5 401
6 NMCT Шинэ Монгол ТК 5 538
7 TesseracT МУБИС 3 208
8 MandakhZ Мандах Их Сургууль 3 251
9 MUST-2 ШУТИС 3 831
10 Fibonacci СЭЗИС 1 8
11 MUST-1 ШУТИС 1 52
12 Hello World! ХҮРЭЭ МХТДС 1 132
13 Tech Mind Их Засаг ОУИС 1 227
14 Positive Глобал Удирлагч Их Сургууль 1 250
15 Shimpanzine Bananinii ШУТИС ДаТС 1 250
16 System Глобал Удирлагч Их Сургууль 1 250

·  Алтан медаль

  • “Treaple” баг – МУИС, МТЭС
    • Гишүүд: М.Наранбат, Э.Энх-Очир, Б.Бат-Оргил
    • Дасгалжуулагч: Г.Багаболд

·  Мөнгөн медаль

  • “NUM 1.0” баг – МУИС, МТЭС
    • Гишүүд: Г.Далайцэрэн, Б.Дугаржанцан, Ж.Тамир
    • Дасгалжуулагч: Г.Багаболд
  • “Too Late to Excute” баг – Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль
    • Гишүүд: Б.Адъяатөмөр, А.Чингүүнжав, Б.Амарсайхан
    • Дасгалжуулагч: М.Идэрбаатар
  • “Sudoers” баг – Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль
    • Гишүүд: Б.Мөнх-Оргил, Б.Энхбаатар, Д.Бат-Ерөөлт
    • Дасгалжуулагч: М.Идэрбаатар

·  Хүрэл медаль

  • “Infinity” баг – Мандах Их Сургууль
    • Гишүүд: Б.Баярбат, Ц.Одонхүү, З.Бумандэмбэрэл
    • Дасгалжуулагч: Ө.Ганзориг
  • “NMCT” баг – Шинэ Монгол Технологийн Коллеж
    • Гишүүд: М.Молор, Г.Билгүүн, Т.Цэлмэг
    • Дасгалжуулагч: Н.Соронзонболд

Тусгай байр болон онцгой багийн шагналын эзэд тодорлоо

Олимпиадын хүрээнд дараах багууд тусгай байр эзэлж, амжилттай оролцсон байна. Үүнд:

·         “TesseracT” баг – Монгол Улсын Боловсролын Их Сургууль

o    Гишүүд: Б.Төрбилэг, Б.Эсүг, Э.Ууганбаяр

o    Дасгалжуулагч: Ж.Дашдэмбэрэл

·         “MandakhZ” баг – Мандах Их Сургууль

o    Гишүүд: Б.Сумъяабазар, Г.Цэрэндорж, Н.Азжаргал

o    Дасгалжуулагч: Ө.Ганзориг

·         “MUST-2” баг – Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

o    Гишүүд: М.Энхбаяр, П.Билгүүнтөгөлдөр, М.Мөнхбагана

o    Дасгалжуулагч: Э.Батцэцэг

Мөн онцгой багаар дараах баг шалгарлаа. Үүнд:

·         “Positive” баг – Глобал Удирдагч Их Сургууль

o    Гишүүд: Н.Цэцэнбилэг, Б.Ганцэцэг, Л.Хангайбазар

o    Дасгалжуулагч: Д.Энхжаргал

Одтой багийн онооны хүснэгт

Багийн нэр Байгууллагын нэр Бодсон бодлого Бодолтод зарцуулсан хугацаа
1 Beyond Journey's End Эрхэт Эрдэм 10 711
2 ANDers AND Global 6 1021

·  Эрхэт Эрдэм компанийн “Beyond Journey’s End” баг 12 бодлогоос 10-г нь 711 минутын дотор бодож, энэхүү ангиллыг тэргүүлсэн байна.

·  AND Global компанийн “ANDers” баг 6 бодлогыг 1021 минутад бодож, дэд байранд шалгарлаа.

Монголын Үндэсний Программчлалын XV олимпиадад амжилттай оролцсон бүх багийн гишүүд, дасгалжуулагч нартаа олимпиадын зохион байгуулах комиссын зүгээс талархал илэрхийлж, сурлага, бүтээл, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мөн тус олимпиадыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хамтран ажиллагч байгууллагууд болон ивээн тэтгэгч компаниуддаа чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармyй

Мэдээг хуваалцах