Азийн бүсийн 50 дугаар олимпиадад МУИС-ийн баг амжилттай оролцлоо

Азийн бүсийн ICPC Хонг Конг олимпиад 2025 оны 11 сарын 29-30-ны өдөр Хонг Конг зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол улсаас МУИС, МТЭС-ийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай N^3 баг мөнгөн медаль, NUM-NTN баг хүрэл медаль хүртлээ. Мөн Үхань хотод болсон бүсийн олимпиадад NUM-B2D баг хүрэл медаль, Нанжин хотын бүсийн шатанд NUM-NTN баг дахин хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилт үзүүллээ

N^3 багийн бүрэлдэхүүн:

  • Г.Далайцэрэн — Компьютерын ухааны хөтөлбөр
  • Б.Дугаржанцан — Компьютерын ухааны хөтөлбөр
  • Э.Билгүүн — Программ хангамжийн хөтөлбөр

NUM-NTN багийн бүрэлдэхүүн:

  • М.Наранбат — Программ хангамжийн хөтөлбөр
  • Ж.Тамир — Компьютерын ухааны хөтөлбөр
  • А.Наранбаатар — Компьютерын инженерчлэлийн хөтөлбөр

NUM-B2D багийн бүрэлдэхүүн:

  • Б.Буяндорж — Программ хангамжийн хөтөлбөр
  • Б.Далайцэрэн — Компьютерын ухааны хөтөлбөр
  • О.Базаррагчаа — Компьютерын ухааны хөтөлбөр

Амжилттай оролцсон оюутнууддаа болон удирдсан багшдаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

Амжилттай оролцсон оюутнууддаа болон удирдсан багшдаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!

 

 

 

Мэдээг хуваалцах