МКУТ-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

МКУТ-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд бакалаврын түвшний 7, магистр/докторын түвшний 4 оюутан судалгааны бүтээлээ ирүүлж, илтгэлээ хэлэлцүүлэв.

Хурлын дүнгээр бакалаврын түвшинд:

  • I байр – Д.Цэцэнбилэг (Мультимедиа технологи хөтөлбөр), "Үзэмчин бүжгийн хөдөлгөөнийг хөдөлгөөн бүртгэх систем ашиглан шинжлэх нь" сэдвээр;
  • II байр – Г.Хишигжаргал (Компьютерийн ухаан хөтөлбөр), "Зүрхний дуу авиа дээр суурилан зүрхний хэмийн хэвийн бус байдлыг илрүүлэх судалгаа" сэдвээр;
  • III байр – Д.Хулан (Мэдээллийн технологи хөтөлбөр), "Yolo-д суурилсан хог хаягдлын автомат ангиллын судалгаа".

Магистр/докторын түвшинд:

  • I байр – Г.Алтанцэцэг (Мэдээллийн систем магистрын хөтөлбөр), "Шалмаг хөгжүүлэлтийн орчин дахь программ хангамжийн төслийн гүйцэтгэлийг таамаглах загвар"
  • II байр – Г.Дүүриймаа (Өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага магистрын хөтөлбөр), "Монгол Улсад нам өндөрт нисэх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн удирдлагын системд зориулсан газар зүйн орон зайн өгөгдлийн сангийн загварчлал ба оновчлол" сэдвээр;
  • III байр – Т.Мөнх-Орших (Программ хангамж магистрын хөтөлбөр), "Машиг орчуулга ашиглан Монгол хэлний өгүүлбэрийн утгыг жиших загвар сургах нь".

Дараагийн шат болох МТЭС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

 

 

 

Мэдээг хуваалцах