Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2026.05.07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг хуралд Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим, Статистик, хэрэглээний математикийн тэнхим бүрээс бакалавр болон магистр/докторын түвшний шалгарсан судалгааны илтгэлүүд хэлэлцүүлэгдэнэ.