Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан залуусын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор их, дээд сургуулиудын оюутан залуус, мэргэшсэн инженерүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад”, “Сүлжээний инженерүүдийн ур чадварын VIII тэмцээн”-ийг энэ удаа ШУТИС-ийн МХТС, MnNOG-той хамтран 2026 оны 05-р сарын 09-ний өдөр зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тус олимпиадад Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутнууд өмнөх жилийн амжилтаа бататган тэргүүн байр эзэлж Алтан медалийн эзэн боллоо.  

Уг олимпиадад Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн дадлагажигч багш П.Баясгалан, лабораторийн сургагч Б.Энхбаяр нар багаа удирдан оролцсон бол тус тэнхимийн багш Т.Тэлмүүн зөвлөх багшаар ажиллав.

Олимпиадад оролцсон ЭХИТ-ийн оюутнууд дараах амжилтыг үзүүлэв. Үүнд: 

Тэргүүн байр МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Бэлгүдэй (20 оноогоор)
Дөрөвдүгээр байр МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн IV түвшний оюутан Э.Цэнгүүн (11 оноогоор)
Тавдугаар байр МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн III түвшний оюутан М.Сугарбаяр (10 оноогоор)

Сүлжээний инженерүүдийн ур чадварын VIII тэмцээнд ЭХИТ-ийн төгсөгчид дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:

Тэргүүн байр МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн төгсөгч Г.Билгүүнбилэг (27 оноогоор)
Дэд байр МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн төгсөгч Э.Эрдэнэдалай (20 оноогоор)
Гутгаар байр МУИС-МТЭС-ийн "Компьютерын сүлжээ" хөтөлбөрийн төгсөгч Ц.Ганболд (17 оноогоор)

Олимпиад, тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутан залуус, төгсөгчдөдөө баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Мэдээг хуваалцах