Электроникийн улсын XXII дугаар олимпиад ШУТИС Эрчим хүчний инженерчлэлийн сургууль  дээр 2026 оны 05-р сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад электроник, цахилгаан ба автоматжуулалтын чиглэлээр сургалт явуулдаг их сургууль, коллежийн оюутан залуус мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөв.  

Уг олимпиадад Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Ж. Баттогтох, багш Б. Алтанцоож нар багаа удирдан оролцож, оюутнууд дараах амжилтыг үзүүлэв. Үүнд: 

Хувийн төрөлд: 

Тэргүүн байр - МУИС-МТЭС-ийн "Электроникийн инженерчлэл" хөтөлбөрийн III түвшний оюутан Д. Чойнзин (16.5 оноогоор) 

Багийн төрөлд:

Гутгаар байр - МУИС-МТЭС-ийн I баг (29.93 оноогоор)  

Багшийн ахлагч: О. Баярхүү

Багийн гишүүд:  

  • Д. Чойнзин 

  • О. Тэлмүүн 

  • Ч. Баттүшиг 

  • П. Тамирбаатар

Мөн олимпиадын хүрээнд зохион байгуулагдсан профессор Ж.Дашдоржийн нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн оюутнууд дараах амжилтыг үзүүлэв. Үүнд: 

Дэд байр - МУИС-МТЭС-ийн "Электроникийн инженерчлэл" хөтөлбөрийн IV түвшний оюутанГ. Батхишиг

Сэдэв: "Development of an Assistive Device for Independent Mobility of Visually Impaired Individuals"

Гутгаар байр - МУИС-МТЭС-ийн "Электроникийн инженерчлэл" хөтөлбөрийн IV түвшний оюутан А. Наранмандах

Сэдэв: "Био-анагаахын дохионд нийцүүлсэн 8 битийн SAR ADC-ийн загварчлал"

Олимпиад болон эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт оюутан залуусдаа баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 

Мэдээг хуваалцах